![Image](http://www.mediotiempo.com/images/noticias/40585.jpg)
Anderson Luis de Souza
1996–1997 Corinthians
1997 Corinthians (AL)
1997–1998 FC Alverca
1998–1999 Salgueiros
1999–2004 FC Porto
2004– FC Barcelona
Андерсон Луис де Соуза буюу бидний хэлж заншсанаар Деку 1977 оны наймдугаар сарын 27-нд Бразилийн Сан Бернардо до Кампо хотноо төржээ. 1995 онд “Сан Паулу” клубтэй гэрээ байгуулснаар мэргэжлийн хөлбөмбөгч болсон байна.
1997 онд багаа Бразилийн залуучуудын хамгийн нэр хvндтэй тэмцээнд тvрvvлэхэд гол vvрэг гvйцэтгэсэн тvvнийг Португалын “Бенфика” урвуулснаар Деку өвөг дээдсийнхээ өлгий нутагт суурьшин, цаашлаад шигшээ багт нь тоглох нөхцөл бvрдсэн. Харин “Бенфика” тvvнийг бvрэлдэхvvндээ гаргалгvй “Алверка”-д бvтэн улирал зээлдvvлж, эргэж ирэнгvvт нь “Порту”-д арилжиж орхисон байна.
Ийнхvv Моуриньогийн удирдлагад орсноор авьяас билэг нь тодорч, олны танил болж эхэлсэн. Тvvнд тулгуурласан тоглолтын тактикаар Моуриньо 2003 онд УЕФА-гийн цом, 2004 онд Аваргуудын лигт “Порту”-г тvрvvлvvлсэн билээ. Ийнхvv гялалзаж эхлэх vедээ тэрбээр хэрэв Бразил шигшээ багтаа урихгvй бол Португалын төлөө тоглоход бэлэн гэдгээ хэдэнтээ мэдэгдсэн.
2002 онд Португалын иргэн болох болзлыг (зургаан жил тухайн улсдаа амьдарсан байх) хангаснаар 2003 оноос шигшээ багт нь тоглох болсон юм. Сонирхолтой нь тэрбээр Португалын бvрэлдэхvvнд анхны тоглолтоо төрөлх эх орныхоо эсрэг хийж (2003.III.29), 82 дахь минутад сэлгээгээр талбайд гаран шууд хожлын гоол оруулан, хэнийг голж байсныг нь ухааруулж өгсөн. 1966 оны ДАШТ-д домогт Эйсебио тэргvvтэй португалчууд Бразилийг 3:1-ээр буулгаж авснаас хойш тэд шар өмсгөлтvvдийг ер хожиж vзээгvй байсан юм.