Page 16 of 17

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sun Aug 09, 2020 7:17 pm
by Forza Juve
Өсөхбаяр wrote:тоглогч Пирло-д шууд Роналдотой багийг өгч. Лигээ хэн нь ч байсан авчих биз :ногоон: гол нь европт л үзүүлэх гэж сонголт хийгээ байлгүй дээ


Месситэй байгаа юм шиг л лигээ амархан авахыг бодно шдээ :RD Гэхдээ ирэх жил энэ жилийн Барса шиг лигээ бүтэлгүйтэж алдах эрсдэл бас байна аа. түй түй.... Сери А-д чинь олон жил түрүүлэх боломж олгосон ч Премьер лигээс бусад лигийг бодвол дайнд ялах боломжгүй ч гэсэн жилд таарах 2 тулаанд ялахын төлөө амиа ч өгөхөөс буцахгүй, зарим хүмүүсийн сонирхоод байдаг үүх түүх, манлайлалыг өмнө нь авч байсан арай олон өрсөлдөгчид байдаг болохоор өрнөл нь статистикээсээ илүү явдалтай шдээ. Роналду ирээд дасгалжуулагчдад очих Европын амжилтын шахалт ихсээд байна аа :ногоон: Бас дээр нь Барса, Реалын давамгайлалын үе дуусаад нэг цонх онгойгоод байдаг.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sun Aug 09, 2020 7:47 pm
by Өсөхбаяр
Түүхэн нэрнүүд нь л сүр дарахаас цаашгүй болцгоосон хэдэн найзуудаа хармаалчихаад удаж байж өрнөл яриал :ногоон:
Европт одоо нэг хэсэг нилээн савалгаа орох байх... Реал манай 2 яахав худлаа үнэн маажигнаад явж л байна.. Английн багууд дийлдкүү болох гээд байдаг тэр хооронд Баейрн танайх 2 шуп хийж амжвал амжина үгүй бол нэг хэсэгтээ л Англичууд Европын өнгөнд үзэхээр харагдаад байгаам даа.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sun Aug 09, 2020 8:03 pm
by Mojul
Поч уг нь ядаж чл финалд хүрцэн хүн. Хэл этэр асуудал байсын байхдаа

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sun Aug 09, 2020 8:14 pm
by El Payaso
Хэл асуудал биш байх оо. Испани Итали хоёр чинь хоорондоо их төстэй гэсэн. Нэмээд Поч чинь Итали гаралтай бараг италиар ярьдаг бх.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sun Aug 09, 2020 10:05 pm
by Mojul
Харин ЧЛ горилж байгаа ид баг шилжилтийн үе юм шиг л жижиг гар томилох сонин л юм. Зизу шиг юм болгохым бна лдаа.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Mon Aug 10, 2020 12:26 am
by Forza Juve
Почетиногийн гарал нь Италийн Турин, эндээс эмээ, өвөө нь Аргентина шилжиж сууришсан гэсэн. Гэхдээ нөхрийн хүч байгаа цалин, түүний үнэлгээ 2 сүрхий зөрүүтэй гэж тооцогдсон гэнэ.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Mon Aug 10, 2020 12:30 am
by Forza Juve


Пирло маань сошиал од дасгалжуулагч гэнэ.



Цалин энэ тэр нь өмнөхөөс эрс бага ч Сери А-даа бол ТОП 4-5-д орох байх аа :ногоон:



Ювентусд ирсэн Анчелоттигоос хойших анхны залуу дасгалжуулагч гэнэ.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Mon Aug 10, 2020 12:31 am
by Forza Juve


Де Лигт мөрөө мулталсан, зовиуртай тоглож байсан. Улирал дууссан тул мөрний хагалгаанд ороод 10-р сарын сүүлээр эргэн ирэх нь ээ.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Mon Aug 10, 2020 12:33 am
by Forza Juve
Сарри бас нэг анти рекорд тогтоожээ ккк.





Тоглолтын 2 пенальти шал балай, манайхыг алсан пенальти байсан л даа.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Mon Aug 10, 2020 10:23 am
by meesh
Хн, танайх нээрээ СЛ-д хэцүүмаа, хайран юм энэ жил жинхэнэ шанстай жил байсан биш үү.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Mon Aug 10, 2020 5:51 pm
by Gooner
Дараа улирлын кит нь гоё юм

Sent from my ELE-L29 using Tapatalk

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Tue Aug 11, 2020 12:11 pm
by Forza Juve


Матиуди MLS-ийн Интер Майми баг руу явахаар болж, Парист эмнэлгийн үзлэгт орно гэнэ.



Пирло ирээд л дээрх тоглогчдыг ерөнхийдөө явуулна гэж тоглогчид руу нь ярьсан гэсэн шуум гарлаа. Эднээс Матиуди дээр нэмээд Хедира, Игуайн 2-ыг бол хамгийн түрүүнд явуулна гэжээ. Хедира, Игуайн 2-ын гэрээг цуцалж, жилийн цалингын заримыг нь өгөх зэргээр яриа хэлцэл явж байна гэнэ. Нөгөө 2 нь гэмтэл бэртлээс салдаггүй, тоглолтонд гардаггүй мөртлөө цалин аваад байдаг 2 л дөө ккк. Нөхдийг явуулж зарж байгаад Пирлогийн хүссэн тоглогчдыг авч өгөхөөр төлөвлөжээ.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Tue Aug 11, 2020 12:43 pm
by Forza Juve
Пирлогийн багт манайд Сарригийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан, өөр жижиг дунд багуудыг дасгалжуулж байсан Мартушиелло үлдэнэ, Барцальи хэсэг хамгаалалтын дасгалжуулагчаар ажиллаж байгаад Сарритай таарахгүй явсан байсан ч буцаж ирнэ.

Фитнесийн дасгалжуулагчаар Контэгийн удирдлагад ажиллаад, үргэлжлүүлээд Сарритай Челсид ажиллаж байгаад Сарриг дагаж манайд ирэлгүй, Сампдори хуу явсан Бертелли ирэхээр болж байх шиг байна. Бертэл гэмтэл дээр анхаарахгүй бол энэ улиралд арай л байлаа.


Роберто Баронио гээд нөхөр Наполи, Брешиад залуучуудын баг дасгалжуулж байсан нөхөр туслахаар бас ирнэ. Шигшээ багийн тоглолтын аналист Тони Галиарди бас тоглолт шинжээчээр ирнэ л гэнэ. Иймэрхүү л дасгалжуулагчийн багтай болох нь ээ.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Tue Aug 11, 2020 1:13 pm
by meesh
Пирло хэр туршлагатай билээ, дасгалжуулагчийн?

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Tue Aug 11, 2020 1:48 pm
by Tdi
meesh wrote:Пирло хэр туршлагатай билээ, дасгалжуулагчийн?


12 хоногийн л туршлагатай гэсэн шд.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Wed Aug 12, 2020 12:02 am
by Г.Баяраа
Би бол Пирлог бас амжилт гаргачих болов уу гэж итгэж байгаа. Зиданыг анх дасгалжуулагч болоход ч гэсэн туршлагагүй, дасгалжуулагчийн характер байхгүй, дуугүй, дотогшоо этр гэсэн юм яригдаж байсан. Менежерийн туршлага багатай хүнд, тактик зэрэг нарийн ширийн асуудал дээр туслах нь хэр их нэмэр болохоос бас их зүйл шалтгаалах байх. Тоглогчдын сэтгэл зүй, багийн уур амьсгал, менежертээ хандах хандлага бас амжилтанд их хүчтэй нөлөөлдөг болохоор харизма ихтэй хүн дажгүй амжилт гаргаж ч мэдэх юм. Тэгээд ухаантай хүн учрыг нь олох байлгүйдээ. мэдээж маркетинг, менежмент, промоушны өнцгөөс харвал маш үр дүнтэй сонголт.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Wed Aug 12, 2020 1:48 am
by Boldono
Толгой нь сайн ажилладаг тоглогч сайн менежер болоод байгаа санагдсан. Оле, Лампард давгүй л байна. Олед тасарцан скилл илүү юм байгаагүй ч орж ирээд л зоодог байсан. Лампард ч гэсэн хагас байж довтлогч шиг л гоол оруулсан. Хоёулаа тоглолт унших, талбайг харах чадвар бусдаасаа илүү байсан байх.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Wed Aug 12, 2020 11:41 am
by mazi
Сонин шийдвэр л боллоо АЛ түрүүлэх зорилготой баг эрсдэлтэй л алхам бна
Хэт яаруу шийдвэр гаргах юм Аниели
Пепын тренд их газар авчлаа шүү
Би эсвэл Сарри гэж хэлсэн мэдээлэл бх юм италийн нэг инсайдерээс
Почетино л уул нь авчрах бсындаа

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Wed Aug 12, 2020 1:14 pm
by Forza Juve
Пирлод туслах багийг сайн баг бүрдүүлж өгөх юм шиг байна лээ. Багийн цөм байсан, удирдагч нөхдүүд бас гайгүй дасгалжуулагч болоод байна уу даа. Пеп, Зидан, Лампард гээд л. бусад хаалгач, хамгаалагч, довтлогч нарыг бол тэг ингэ гээд л бараг л туслах энэ тэр нь хэлнэ, найруулагч, төв тоглогчид бол бүх нарийн зөвлөгөө, чиглэлийг өгдөг, тэд нар нь ч хоосон толгойтууд биш тул эргээд сайн сурдаг байлгүй ккк.

Почетино бол гайгүй дасгалжуулагч ч гэсэндээ түрүү энэ тэр авч байгаагүй, яг цалин 10 сая гэдэгтэй нь харьцуулахад бол үнэлгээндээ хүрэхгүй л гар харагдсан биз дээ.

Пирло бүтэлгүйтэж халагдах магадлал нь амжилтаасаа илүү нь ойлгомжтой.... Анх Контэг бүтэлгүйтлийн дараа авчирахад бүгд л домог тоглогч, гэхдээ л гээд эргэлзэж байсан, дараа нь Аллегриг авчирсан, ээ энэ бүтэлгүй гар ч удахгүй л гэсэн, 5 аварга, 2 АЛ-ын шигшээ, 4 Италийн цом гээд л явсан.....

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Wed Aug 12, 2020 6:47 pm
by rednasca
домог статустай тоглогч дасгалжуулагч болохын асар олон давуу тал байнаа...
багийн имиж, санхүү, тоглогчдын харилцаа гээд л...

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Wed Aug 12, 2020 6:50 pm
by ТӨӨГӨӨ
Гэхдээ Пирло чинь Миланы домог бизд

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Wed Aug 12, 2020 7:09 pm
by rednasca
хөлбөмбөгийн домог шд... ккк...

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Thu Aug 13, 2020 9:36 am
by Villa_Bayaraa
Сарриг халахад ч нэг их гайхаагүй... Нөхөр Лигтээ түрүүлсэн ч Интерт баригдах шахсан, ЧЛ-д түрүүлүүлж чадаагүй гээд аргагүй байх... харин зөрүүлээд Пирлог тавьдаг нь айхтар том эрсдэл юм шиг... хүлээлт бол угаасаа тодорхой Лигийн аварга, ЧЛ-н аварга... аль нэгийг нь чадахгүй болоход л шууд фэйлдлээ гэж үзнэ... нөгөө талд Интер аажмаар хөлөө олоод, Аталанта араам суугаад байдаг... тэгээд бодвол олон од нөхдийг базах, мотивацжуулах энэ тэр гээд дасгалжуулагчийн хувьд том нэртэй, том дасгалжуулагч авчрахгүй бол болохгүй байсан байх л даа... тэгээд том дасгалжуулагч олдохгүй болохоор "том нэр" авчирж байгаа юм даг уу даа...

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Thu Aug 13, 2020 2:53 pm
by Forza Juve
гэнэ ээ. хэзээ гэдэг нь асуулт байх.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Thu Aug 13, 2020 3:52 pm
by El Payaso
Пирло тэгээд одоо бүрэн Ювегийн хүн болж хувирав уу. Милан арай л эрт өрсөлдөгчидөө өгчихсөн санагддаг домгоо. Аллегри ирээд жийчихсэн билүү.