FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Moderators: poseidon, Могжоохон, Хөлбөмбөгийн модууд

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby Nova » Wed May 15, 2024 5:06 pm

Френкигээ өгчөөч кк.
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6392
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby Цоомоо » Thu May 16, 2024 10:39 am

Би уг нь их дуртай л даа.
Даанч одоо зарна, зарагдана гэсэн яриа байнга гарчих юм.
Олон багтай өрсөлдөөд Френки өөрөө Барса гэсээр байгаад ирж байсан анх.
Цалин нтрээ хойшлуулаад байсан, багасгасан эсэхийг мэдэхгүй.
Одоо болохоор өндөр цалинтай, зар зар гээд байх юм.
Өөрөө клубын бүх зүйлд дуртай, гэр бүл нь бол Барселона хотод маш дуртай, энд л амьдармаар байна гэдэг юм байна лээ.
Харж л байя даа.

Ер нь гоё гоё тоглогч нарыг авахын тулд топ багууд бөөн өрсөлдөөн хйиж байгаа, цалин, орчин нөхцөл, амжилт гээд. Тэгээд хүнд хэцүү үе байсан ч сонгоод ирж байгаа тоглогч нарыг удаагүй л зар, хэрэггүй болоод явчихдаг. Испаний медиа прешюр ч ер нь аймаар юм шиг байгаамаа.
Пеп явсан шалтгаан нь ч ер нь тэр гэдэг юм байна лээ.
6 цом авсангүй, миарчихаж байгаан биш үү гэж эхлээд л ....
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16714
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby spain man » Thu May 16, 2024 10:32 pm

Танайд дурлахгүй байх аргагүй юм билээ л… Жилийн дөчин сая, 7 хоногт 730 мянга гэшшш… Ла лигт хамгийн өндөр цалинтай нь гсн шд… Вини нтэрийг дабл юм билээ шд бараг… де Бруйн нтэрийг ч дабл… Арай юу… Үзүүлж байгаа тоглолттой нь харьцуулсан ч тэр… Тийм цалин одоо аль ч баг өгөхгүй… Тэгээд Мэссид бас цалин нтэр өгч байгаа хэвээрээ гсн байх аа, танайх… Тэрэн шигээ л арга хэмжээ авахгүй бол… Горьгүй ээ ккк… Хаана ч тэгж мөнгө хийхгүй, тэгээд дулаахан, нарлаг газар айн… Жинхэнэ жаргалтай баачка даа… Хөөгөөд ч явахгүй бх өө хаха…
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13581
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby kayo » Thu May 16, 2024 11:57 pm

Эргүү Бартогийн хамгийн сүүлийн хийсэн наймааны нэг, бас л клубыг алж, алж байгаад явсан байгаам шүү. Тухайн үедээ ч нөхрийн үнэ аймар байсан л даа, бүгд алалцаад, өөрөө дуртай байсан тулдаа 70-д авсан. Гэхдээ нэгэнт өөрөө дуртай, хүсэж ирж байгаа хүнд арай л өндөр цалин амалсан байгаам, магадгүй хэд дахин бага байсан ч ирэх хүсэлтэй хүн ирэх л байсан байх.
Тэрнээс Фрэнки бол гоё тоглогч, байнга хөгжиж дэвших тэмүүлэлтэй, өөрөөсөө байнга алдаа харж, бичлэгээ дан үзэж, өөрийгөө сайжруулж байдаг, шоудаад алга болохгүй, жинхэнэ мэргэжлийн тоглогч, өшөө ч сайжирах байх. Яалтчгүй багийн тоглолт муу болохоор тодорч харагдахгүй байгаа болохоос биш талбай дээр хамгийн үр бүтээлтэй тоглодог тоглогч.
kayo
Барса фэн
 
Posts: 8924
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby kayo » Thu May 16, 2024 11:58 pm

Минийхээр энэ жилийн Чавигийн улирал фэйлдсэн хамгийн том шалтгаан:
1. Лева, нөхрийг бүүр арай л дэндүү гаргаж байна, чухал тоглолтонд дан үл үзэгдэгч болдог хүнийг арай л их нүдсэн. Ирсэн жилийхээ эхний хагаст л мундаг байгаад формоо алдчихсан, манай бэлтгэлжилтэй ч холбоотой байх, өөрөө ч их шоудах шиг болсон. Ферран хажууд нь хамаагүй цөөн тоглолтонд илүү үр дүнтэй тоглосон ч ер гаргаагүй. Энэ зун зүгээр шууд явуулах хэрэгтэй. Одоо улирал нэгэнт дууссан, Рокигоор нүдчихмээр байхын, бүтэн 90н минут тоглуулаагүй байж одоо зарна гэж яриад.

2. ДМ байрлал. Бүсиг явуулаад энэ байрлалд Ромерог авчирсан, үнэгүй шахуу, унаган ла массиагийн залуу гээд гоё залуу авчихлаа гэсэн, байхгүй, яалтчгүй чадахгүй юм байна лээ. План А бүтэлгүй болонгуут Фрэнки, Гундоганыг ээлжилж тавьсан, ер зөв байрлалыг нь олж чадахгүй байсаар байгаад дуусах шив. Яалтчгүй Бүсигийн бөмбөг барьдаг, довтолгоо эхлүүлдэг тоглолт дутагдсан. Энэ зуны хамгийн их хайж байгаа байрлал. Болдог бол Баерны Киммихийг авчих юмсан, өнгөрсөн жилээс л багаасаа явна гээд байгаа, даанч мөнгө нь байхгүй.

3. Гэмтэл бэртэл.
- Штегений бэртэл. Өнгөрсөн жил сүпер байсан хүн гэмтсэн, манай 2 дахь хаалгач Пена бол доод лийгт ч гологдох тоглогч. 2 сар гаран баг алсан. Штеген буцаж ирээд формоо олж чадахгүй яг 2 жилийн өмнөх шиг орон гаран байна, тэр үед бараг бүх тоглолтонд гоол алдсан санагдаж байна.
- Гави, өнгөрсөн жилийн багийн гол тоглогч, клуб, шигшээдээ хэт ачаалал авснаар эрт гэмтэж улирал дуусгасан. Нөхөр шиг байнгын прессинг хийж, бөмбөг тасалдаг, тэмцэлтэй тоглогч энэ багт өөр алга, үнэхээр том зай үгүйлэгдлээ.
- Педри, дараагийн Дэмбэлээ болчихлоо шүү, эхний жил бас клуб, шигшээд хэт нүдэж байгаад гэмтээснээс хойш гэмтлээс салахаа байлаа. Багийн гол уураг тархи нь бэртэлтэй, орон гаран байхаар яаж олигтой тоглох вэ.
- Балде, зүүн арыг авж явах ёстой хүн форм муутай улирал эхлүүлснээс гадна, улиралын эхэн хэсэгт гэмтэл аваад дашин шог. Баруунд тоглогч учиртай Кансело зүүнд, төвд тоглох ёстой Кунде баруунд тоглосоор байгаад дуусгах шив. Одоо зүүнд Балдегаас гадна, найдвартай хүн авахгүй бол энэ баруун, зүүн хамгаалагчийн байрлал шийдэгдэхгүй нээ.
- Торрес, Рафинна, Флексийн гэмтлүүд. Энэ урд талын хэд байсхийгээд гэмтсээр байгаад таарлаа, яалтчгүй манай арын алба, эмчилгээ, бэлтгэл сургуулилтанд асуудал байна, эндээ олигтой реформ хийхгүй бол энэ бэртэл гэмтэлийн асуудал хэзээ ч дуусахгүй нээ, арай л их бэртлээ.
kayo
Барса фэн
 
Posts: 8924
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby Цоомоо » Fri May 17, 2024 4:39 pm

Жинхэнэ нохойн наадам болж байна даа.
Лапорта Чавиг бараг халах гэх үү, явуулах гэх үү юм болж байх шиг байна.
Боард хавиар Чавиг үлдэхийг ятгах хэрэггүй, больё гэсэн хүмүүс байсан ч олонх нь өөр бодолтой байсан.
Лапорта өөр сонголт байхгүй, Чавитай байх нь үр дүн ирэх улиралд илүү гээд гуйж гуйж үлдээсэн.
Тоглогч нар бас гуйгаад үлдсэн.

Тэгсэн сая Чавигийн хэлсэн үг Лапортад таалагдаагүй гэнэ.
Со кино цаашаа л юм болж байна хаха.
Дараагийн коач нь Р.Маркес болж таарна биз.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16714
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby Өсөхбаяр » Sat May 18, 2024 11:57 am

юугээд хэлцийн
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10209
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby kayo » Mon May 20, 2024 10:36 am

Клубын ийм эдийн засгийн нөхцөл боломж хэцүү үед бид нар хангалттай сайн тоглож байна гээд хэлсэн чинь тэрүүнд нь Лапорта их уурласан юм байна.

Том, том цалинтай нөхдүүдээс явуулаад өөрийх нь хүссэн хүмүүсийг чадах боломжоороо аваад маш муу амжилт үзүүлчихээд хангалттай сайн гэж өөрийгөө хэтрүүлж дүгнэсэн, нөгөө талаар Лапортагийн гаргаж өгсөн баг нь л энэ гэсэн утгатай юм уу даа.
kayo
Барса фэн
 
Posts: 8924
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby kayo » Mon May 20, 2024 10:52 am

Хэдий ямар ч цомгүй, одоо коач ч гүй дуусаж байгаа улиралд яахав хэдэн авах юм байгаа нь залуучуудыг сайн тоглуулсан нь юмдаа.

Онцлох тоглогчид:

- Ямал, за яалтчгүй энэ хүүхэд энэ жилийн нээлт болчихлоо шүү. 16-тэй хүүхэд хоёр дугаар хагаст тогтмол шахуу гараад хамаг аюултай довтолгоо үүсгэж байна гэхээр үнэхээр ирээдүй байна. Үе үе буруу шийдвэр гаргаж дамжуулах газар цохиж, цохих газар дамжуулах гээд алдаж байгаа ч туршилга суугаад ирэхээр мундаг болно. Ансу шиг л гэмтээд алга болчихгүй бол, шигшээ энэ тэрд нь явуулмааргүй л байна. Хүүхэд гэмтээгээд байдаг, лайтай.

- Фермин, өнгөрсөн жил 3р лийгт зээлээр тоглож байгаад ирсэн унаган ла массиагийн хүү, 21тэй. Зуны бэлтгэл дээр өөрийгөө таниулаад багтаа үлдсэн. Гави, Педри, Де Ёонгийн ээлжилсэн бэртэл энэ залууд их боломж гаргасан. Эхний хагаст жоохон учраа олохгүй гүйгээд байсан, сүүлийн хагаст харин мундаг тоглолоо. Гави шиг байнга прессинг хийдэггүй, Педри шиг тоглолт найруулдаггүй ч гэсэн финиш сайтай, гоолын мэдрэмжтэй, энэ жил бүх тоглолтонд 10н гоол оруулчихсан гэж. Сүүлийн 10н жил хагасуудаас нэг улирал 10н гоол оруулсан тоглогч байхгүйн байна. Миний бодлоор бол Гавийг ДМ дээр тавиад Педри энэ 2г урд нь гаргачихвал дараагийн Чави-Инеста-Буси болно гэж хараад байгаа.

- Кубарси, 17хон настай төвийн хамгаалагч хүү хэдийн 18н тоглолтонд орчихжээ. Сүүлийн хэдэн тоглолтонд дан гараанаас гарсан. Нээх нуруугаар өндөр биш, мөн тийм ч хурдтай биш ч гэсэн насандаа баймгүй маш тайван, ухаалаг тоглодог тоглогч. Төвийн хамгаалагч тоглогч нас явж байж хий нь гардаг бол энэ хүү хэдийн хий нь гарчихсан хашир бурхи л гэсэн үг. Энэ жил Аруёогоос ч хамаагүй бага алдаа гаргасан байх шүү. Аруёо сүүлийн үед их алдаа гаргаж байгаа, Баерн сайн үнэ хэлвэл явуулчихад харамсах юм алга.
kayo
Барса фэн
 
Posts: 8924
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby Өсөхбаяр » Sun May 26, 2024 5:31 pm

Хүүхнүүд маань Евро АЛд түрүүлж гол зогоож байна штээ :ногоон: Ай сайхан Айтана маань эхний гоолыг шигтгэж.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10209
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby Цоомоо » Mon May 27, 2024 11:47 am

1. Мессиг явуулсан, буцаад ирэх боломж хангалттай байхад аваагүй. /Ер нь Месси-гээр л пи араа хийж сонгогдсон хүн/
2. Куманыг хөөсөн
3. Чавиг хөөсөн, гэхдээ гуйж гуйж үлдээчихээд хэд хоногийн дараа хөөсөн.

Ийм 3 нүгэл үйлдсэн хүн болж үлдэж байна даа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16714
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby kayo » Mon May 27, 2024 12:04 pm

За Чавиг явуулахаар боллоо. Би бол анхнаасаа Чавийг дэмжиж байсан, нөхөр 9д явж байсан багийг эхний улиралдаа 2т, хоёр дарь улиралдаа ла лийгийг авчирсан, яалтчгүй сэргэлтийг эхлүүлсэн. Гэвч энэ жил бүүр арай л байлаа, гэмтэл бэртэл их байсан ч сүүлдээ үнэхээр итгэл алдсан, багийн тоглолт гэж хог, довтолж тоглоно гээд ямар ч гоё довтолгоо байхгүй, худлаа бөмбөг эзэмшсэн баг, шууд довтлохгүй заавал айлыг байраа эзэлчихсэн, автусаа байрлуулчихсан байхад довтлох гэж оролддог, нэг гоол хийчихвэл тэгээд хамгаалчихдаг, лийг авдаг жил хамгаалсаар байгаад дан 1-0 хийсээр байгаад авсан даа. Нэмээд дэндүү хуучинсаг, тухайлсан тоглолтонд сайн бэлдэж чаддагүй, реалд хэд ч хусуулав, СЛ-г бол дурсаад ч хэрэггүй.

Одоо яахав, дараагийн кареерт нь амжилт хүсье! Шинэ коач Ханси Флик. Хүсэж байсан герман мэргэжилтэн авчирлаа, уг нь Клопп байсан бол бүүр алахгүй юү.. Одоо ч тэгээд хаа сайгүй л Герман мэргэжилтэнгүүд од болж байна. Нэг гэм нь Испани хэлгүй, манайхан тодорхой англи хэлгүй, яаж харилцах юм байгаан. Штеген, Гундоган, Лева гурав л гол “орчуулагч”-р ажиллах байхдаа. Хамаагүй илүү директ хөлбөмбөг тоглуулах байх гэж найдаж байна.
kayo
Барса фэн
 
Posts: 8924
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby kayo » Mon May 27, 2024 12:09 pm

Цоомоо wrote:1. Мессиг явуулсан, буцаад ирэх боломж хангалттай байхад аваагүй. /Ер нь Месси-гээр л пи араа хийж сонгогдсон хүн/
2. Куманыг хөөсөн
3. Чавиг хөөсөн, гэхдээ гуйж гуйж үлдээчихээд хэд хоногийн дараа хөөсөн.

Ийм 3 нүгэл үйлдсэн хүн болж үлдэж байна даа.

Мэссиг явуулсанг хэзээ ч уучлахгүй, хамгийн том алдаа. Куман ч явах нь цаг хугацааны л асуудал байсан, Чавигийн хувьд харин явлаа гэхэд нь гуйж байлгаснаа улирал дуусангуут хөөдөг нь муухай юм, анхнаасаа явлаа гэхэд нь окэй гээд л явуулна биз. Одоо тэгээд Ханси хэр тоглуулахаас зөв буруу нь мэдэгдэнэ дээ.
kayo
Барса фэн
 
Posts: 8924
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby Цоомоо » Mon May 27, 2024 3:02 pm

Миний хувьд бол Ханси сайн тоглуулах үгүй нь өөр асуудал.
Домгууддаа ингэж хандаж болохгүй.
Явуулахдаа ч учиртай, хүндлэлээ харуулах ёстой.

РМ-ийг шоолдог байсан, одооны залуучууд ч мэдэхгүй байх кк.
Домгуудаа хог шиг явуулдаг гээд.
Тэгсэн одоо эсрэгээрээ болчихсон байна л даа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16714
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby spain man » Mon May 27, 2024 4:38 pm

Карма, карма...

Чави явдаг муу юм боллоо шүү, байжийсан бол манайд арай амар байхгүй юу...

Фликийн Байэрн чинь трипл нтэр хийгээд мундаг байсан даа, шигшээ нь их явцтай байгаагүй ч... Боломжит сонголтуудаас бараг хамгийн бэст нь юм биш үү... Санхүүгийн чадавх муу гэдэг нь жаахан нөлөөлж магадгүй... Гэхдээ Чавиг хамаагүй сайжруулаад л авлаа...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13581
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby poseidon » Tue May 28, 2024 10:33 am

Цоомоо wrote:Миний хувьд бол Ханси сайн тоглуулах үгүй нь өөр асуудал.
Домгууддаа ингэж хандаж болохгүй.
Явуулахдаа ч учиртай, хүндлэлээ харуулах ёстой.

РМ-ийг шоолдог байсан, одооны залуучууд ч мэдэхгүй байх кк.
Домгуудаа хог шиг явуулдаг гээд.
Тэгсэн одоо эсрэгээрээ болчихсон байна л даа.


Харин тиймээ. 100 хувь санал нэг байна. 00 цаас шиг хэрэглээд хаядаг зан үнэн онцгүй.
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6824
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby Өсөхбаяр » Tue May 28, 2024 6:27 pm

Мордохын хазгай гэж Бартог зайлуулж байвал хэн ч бсан яахуу гэх сиймхийг ашиглаад боломж бгааг хараад эргэж шургасан нөхөр л санагддаг болоод бна. Олигтой бодлого зорилго ч анхнаасаа байгаагүй бхөө. Мессиг авч үлдэнэ гэдэг яаж ийгээд гархын тулд л хийсэн пр байсан. гэтэл тэнд Перез бол яг л гэрийн эзэн шиг л байгаад бдаг.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10209
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby kayo » Wed May 29, 2024 1:04 am

За яахав дээ, Чави бол тоглогчийн хувьд домог, араб явахад нь хангалттай гаргаж өгсөн. Харин дасгалжуулагчийн хувьд бол рүүкий. Хүнд үед гаргаж өглөө, одоо дараагийн түвшинд, аварга баг болгох коач хэрэгтэй байна гэсэн дээ явууллаа. Дасгалжуулагч биш тоглогчийн хувьд хэзээд ч домог байна, тэрүүгээрээ л үлдэнэ.

Перез бол бизнесмэн, элдэв домог энэ тэр гэж нялуурдаггүй, шууд явуулах хүнээ явуулаад авах хүнээ авчирдаг, сүүлд Рамос дээр ч харагдсан. Нэг талаасаа шудрага л даа, гол нь баг амжилттай байвал домог байна уу, од байна уу хамаагүй гэдэг.

Одоо Лапорта ч тийшээгээ шилжиж байх шиг, гол нь клуб өртэй, амжилт муутай байна, өрөө дарах, буцааж амжилттай баг болохын тулд домог энэ тэрээ хойшоо тавих нь дээр л дээ. Энэ зун нэлээн хөдөлгөөн болох байх, шинэ коач өөрийн тактикт нийцэх улсуудаа авах биз.

Гэснээс өнгөрсөн жилийн хамгийн сайн наймааг би Гундоган гэж хэлнэ. Жинхэнэ герман чанар. Бүх л улирал гэмтэлгүй тоглолоо, хамаг найруулга, довтолгоог удирдлаа, эхэн хэсэгтээ Педритэй байрлал давхцаад нэг л учираа олохгүй байсан, Педри гэмтэнгүүт өөрийхөөрөө илүү чөлөөтэй тоглоод тэмпийг аваад явчихлаа, довтолгоонд ч хамгаалалтанд жигд оролцоотой байсан. Мань хүн бол их урагшаа директ тоглодог юм байна лээ, Чавигийн тактик л хойш нь татаад байгаа болохоос. Энэ жил хамгийн их дамжуулалт өгсөн байх шүү. Нэмээд ярилцлага энэ тэрд худлаа бөөрөнхийлөөд манжлаад байхгүй шууд хэлчихдэг юм байна лээ, яг л герман онцлог нь байх.

Одоо тэгээд герман коачтэй жинхэнэ өөрийхөөрөө тоглох байхоо.
kayo
Барса фэн
 
Posts: 8924
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

Postby Цоомоо » Wed May 29, 2024 10:53 am

Энэ өр, санхүүгийн асуудал дээр бас сонин сонин.
Санхүүгээс болж Мессиг үлдээж чадаагүй, тэгснээ Ферран Торресийг 60 саяар ч бил үү.
Левад ирэх жил жишээ нь 30 сая цалин өгнө.
Довтлогчийн хувьд нас нь 25 онд хэд хүрэхийг мэдсэн л байлгүй.
Роки гээд огт тоглуулахгүй хүнээ өвөл 40 саяар нтр гээд мэдкү мэдкү.
СДМ авах гээд мөнгөгүй учраас О.Ромеуг авсан, тэр нь фэйл.
Зүгээр хувийн клуб биш болохоор сонгуулаар хор хийж гарч ирсэн гарууд мөнгө иддэг биз.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16714
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Previous

Return to FC Barcelona

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests