Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

Байрлал: Нүүр » Формула-1 » Саёонара Супер Агури

06.05 Мягмар гаригт Супер Агури баг Формула-1 ээс гарч байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.
Эдийн засгийн нөхцөлөөс шалтгаалан тэд цаашид Формула-1д уралдах боломжгүй болжээ.Хамтрагч” SS United” гэрээгээ зөрчсөн үр дагавараас тус баг шууд санхүүгын хүндрэлд орсон бөгөөд бусад тодорхой шалтгааны улмаас цаашид Ф-1 дахь идвэхтэй үйл ажиллагаагаа өнөөдөрөөс зогсоолоо гэж багын эзэн, багын дарга Агури Сузуки мэдэгджээ.


Японы уралдааны жолооч Агури Сузуки нь 1988-1995 онуудад Формула 1-д германы Zakspeed,Larrousse ,британийн Arrows,Ligier-Mugen Honda зэрэг багуудад уралдаж байлаа.Энэ хугацаанд тэр ДА-гаас нийтдээ 8 оноо авчээ.1995 онд хүнд ослын улмаас дахин уралдахаа больсон байна.2003 онд Агури Сузуки ,Адриан Фернандэстэй ” Super Aguri Fernandez Racing Team” багыг байгуулж Indy Racing League-д уралдаж байв.Формула-1 2006 улиралд Супер Агури багтайгаа Формула-1д дэвшин орсон билээ.Багын анхны оноог Такумо Сато 2007 онд Испанийн ГП гээс авч байлаа.
Ингээд Формула-1 нэг баг,хоёр нисгэгчээр бага боллоо.



Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл:


Сайтын нэрийг дурьдалгүйгээр хуулбарлахыг хориглоно. Copyright © 2008 "Спортын цонх" онлайн сэтгүүл – Спортод хайртай хүн бүрт зориулав! · Дизайныг Т.Билгүүн, Э.Батжаргал нар хийж · Вордпресс ашиглан бүтээв.