loading...
Хуучнаар Константинопил одоогийн Истанбул хот нь арван сая хүн амтай гэх боловч албан бус тоогоор 14 саяд хүрдэг аж. Bosporus тэнгисийн суваг нь хар тэнгис ба шүрэн тэнгисийг холбож 30 гаруй км урт үргэлжлэхдээ бага ази ,европыг хуваасан зааг болдог. ТиймээсТуркийн хамгийн том хот болох Истанбул нь хоёр тив дээр зэрэг орших дэлхий дээрхи цорын ганц хот бөгөөд түүх,ёс заншил, соёл урлаг, эдийн засгийн томоохон төв юм. Гурван мянган жилийн түүхээрээ хамгийн эртний хотуудын тоонд зайлшгүй багтана.Олон үндэстэн,ястан нь голчлон ислам,грекийн-ортодокс христ, армэний-ортодокс, сэпарадын-жүүдийн гэх шашинтай ба ихэнхи хэсэг нь исламыг шүтнэ.
Туркийн ГП Истанбул хотноо 09.05-11-05 хүртэл явагдахаар эхэллээ. 2005 оноос уламжлал болон явагдаж эхэлсэн билээ.”Би энэ замд дуртай” хэмээн дуу алдах хүн бол энд хоёр жил дарааллан түрүүлсэн Фэлипэ Масса байлаа. Энэ удаа бас байрлал тогтоох уралдааны түрүүг бас авч чадлаа. Түүнтэй Ковалайнэн эхний эгнээнд зэрэгцлээ. Финланд залуу түрүүчийн уралдаанд осолдсон ч азаар бэртэлгүй өнгөрсөн билээ. Хоёрдахь эгнээнээс Хамилтон,Райконэн гэсэн дараалалаар уралдах боллоо. Улаан, мөнгөлөг мөнгөлөг, улаан. Топ хоёрын араас БМВ Заубэрийн Кубица Б5 аас нэхэхээр боллоо.
loading...


