loading...
Серие А (албан ёсоор Серие А Telecom Italia Mobile|TIM) нь Италийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний дээд лиг юм. Серие А нь дэлхийн хамгийн шилдэг лигүүдийн нэг билээ. Өнгөрсөн хугацаанд Серие А-гаас Европын цомын тэмцээнүүдэд хамгийн олон баг финалд үлдэж байв. Нийт 25 удаа төрөл бүрийн тэмцээнд финалд хүрснээс 11 удаад нь түрүүлсэн. Өнөөгийн лигийн систем нь өмнө нь зохиож байсан бүсийн болон бүс хоорондын тэмцээнүүдийг нийлүүлсэн хэлбэр юм. 1929-1930 оны улирлаас эхлэн өнөөдрийн хэлбэрээр зохиогдож иржээ.
Лигд дэлхийн хамгийн алдартай, шилдэг багууд болох Ювентус, АС Милан, Интер Милан зэрэг багууд тоглодог. Эдгээр гурван баг нь G-14 буюу Европын хамгийн хүчирхэг багуудын холбооны гишүүд юм. Энэхүү холбоонд Серие А-гаас хамгийн олон буюу 3 баг ордог. Мөн Алтан бөмбөгийг /Европын шилдэг тоглогчийн шагналыг/ Серие А-д тоглож байх хугацаандаа хамгийн олон тоглогч хүртсэн байна. АС Милан нь дэлхийн хамгийн өндөр амжилт үзүүлсэн клуб юм. УЕФА болон ФИФА-гын тэмцээнүүдэд түрүүлсэн цомуудын нийлбэрээрээ бусад бүх багаас илүү.
Хэлбэр
Серие А-гийн түүхэнд дээд лигд 16-18 баг тоглосоор ирсэн ба 2004-2005 оны улиралаас 20 баг тоглох болсон. Лигийн түүхэнд улирал бүрд хичнээн баг тоглож байсныг дараах хүснэгтэд харуулав.
|
|
|
|
Улирлын турш буюу 8 сараас 5 сар хүртэл баг бүр хоорондоо 2 удаа тоглохдоо өрсөлдөгчийн талбайд буюу зочилж, өөрийн талбайд буюу хүлээн авж тоглон нэг баг нийт 38 тоглолт хийдэг. Италийн лигд жинхэнэ тойргын тоглолтууд буюу улиралын эхний хагаст “andata” гэх 19 тоглолт, үлдсэн хагаст “ritorno” гэх 19 тоглолт хийдэг.
1994 оноос хойш хожсон баг 3 оноо, тэнцвэл 1 оноо, хожигдвол оноо авдагүй болсон. Хэрэв хоёр баг тэнцүү оноотой тэмцээнийг дуусгах юм бол өөр хоорондоо тоглосон тоглолтын дүнгээр ялагчыг тодруулна. Хоёроос дээш баг оноо тэнцэх юм бол гоолын зөрүүгээр ялагчыг тодруулна. Эхний 4 баг нь УЕФА Аваргуудыг лигд орно. Эхний хоёр баг группын шатнаас орох бол 3-4 байранд орсон багууд Аваргуудын лигийн 3-р шатны шалгаруулах грүпээс оролцно. 5-6 байранд орсон багууд УЕФА-гийн цомд ордог. Италын цомын аварга баг УЕФА-гын цомд орох гуравдах баг болдог. Хэрвээ цомын эзэн баг Аваргуудын лиг юмуу, Цомын тэмцээнд өөр хэлбэрээр шалгарсан бол 7-р байранд орсон баг УЕФА цомд орно. Хамгийн сүүлд орсон 3 баг доод лиг буюу Серие Б-рүү унадаг бол Серие Б-гийн эхний гурван баг дээд лигд ордог.
Түүх
Серие А-гийн өнөөдрийн бүтэц нь 1929 оноос эхлэн бий болсон. 1898-1922 оны хооронд бүсүүдээрээ зохион байгуулагддаг байжээ. Италийн хөлбөмбөгийн холбоо хоёр хуваагдан Хойд, Өмнөд гэсэн хоёр лигт хуваагдсан байв. 1926 оноос дотоод бүтэцээ өөрчлөн Өмнөдийн багуудыг шинэ үндэсний лигрүү оруулж эхлэв. 1929-1930 улиралд бүх багууд нэгдэн шинэ лиг эхэлсэн юм. 1927 онд Турин баг түрүүлсэн боловч тэдэнд ямарч цол, шагнал өгөөгүй юм. Гэвч Турин 1948-1949 онд лиг дуусхаас өмнө бүх багаараа онгоцны осолд орон гарааны тоглогчид бүгд нас барсан хэдий ч тэр жилдээ түрүүлэн дахин аварга авсан юм.
Серие А-гийн аварга цолыг “Cкудетто” буюу жижиг бамбай гэдэг. Учир нь түрүүлсэн баг дараа жил нь Итали улсын далбай бүхий жижиг бамбай хэлбэртэй сүлд тэмдэг өмсгөл дээрээ хаддаг. Лигд хамгийн их түрүүлсэн баг нь Ювентус 27 удаа түрүүлсэн бол дараа нь АС Милан 17 удаа, Интер Милан 15 удаа, Женоа 9 удаа түрүүлжээ. 10 удаа түрүүлсэн тохиолдолд тухайн баг өөрийн сүлд тэмдэг нь дээр алтан таван хошуу буюу од тавих эрхтэй болдог.
Телевизийн эрх
Бусад Европын улсуудаас ялгаатай нь баг бүр өөрсдийн тоглолтыг Италийн аль ч телевизд зарж болдог. Италийн Скай Итали, Медиасет, Ла7 гэсэн гурван хиймэл дагуулын сувгууд байдаг. Италиас бусад улсад лигийн тоглолтуудыг Фаявын Италийн хөлбөмбөг, Англид Сетанта, Рая интернашионал, Транс 7, Телелатино, Фокс соккер, ИСПН зэрэг сувагуудаар үзэх боломжтой.
Австралид Сетанта Спортоор зөвхөн багуудын гэртээ хийж буй тоглолтуудыг үзэх боломжтой.
Аваргууд
| Баг | Аварга | Аман хүзүү | Түрүүлсэн улирал |
|---|---|---|---|
| Ювентус ФС | 27 | 19 | 1905, 1925–26, 1930–31, 1931–32, 1932–33, 1933–34, 1934–35, 1949–50, 1951–52, 1957–58, 1959–60, 1960–61, 1966–67, 1971–72, 1972–73, 1974–75, 1976–77, 1977–78, 1980–81, 1981–82, 1983–84, 1985–86, 1994–95, 1996–97, 1997–98, 2001–02, 2002–03 |
| АС Милан | 17 | 14 | 1901, 1906, 1907, 1950–51, 1954–55, 1956–57, 1958–59, 1961–62, 1967–68, 1978–79, 1987–88, 1991–92, 1992–93, 1993–94, 1995–96, 1998–99, 2003–04 |
| ФС Интер Милан | 15 | 13 | 1909–10, 1919–20, 1929–30, 1937–38, 1939–40, 1952–53, 1953–54, 1962–63, 1964–65, 1965–66, 1970–71, 1979–80, 1988–89, 2005–06, 2006–07 |
| Женоа С.Ф.С | 9 | 4 | 1898, 1899, 1900, 1902, 1903, 1904, 1914–15, 1922–23, 1923–24 |
| Турин ФС | 7 | 7 | 1927–28, 1942–43, 1945–46, 1946–47, 1947–48, 1948–49, 1975–76 |
| Бологна | 7 | 4 | 1924–25, 1928–29, 1935–36, 1936–37, 1938–39, 1940–41, 1963–64 |
| Про Верчелли | 7 | 1 | 1908, 1909, 1910–11, 1911–12, 1912–13, 1920–21, 1921–22 (CCI) |
| Рома | 3 | 10 | 1941–42, 1982–83, 2000–01 |
| Лацио | 2 | 6 | 1973–74, 1999–00 |
| Фиорентина | 2 | 5 | 1955–56, 1968–69 |
| Наполи | 2 | 4 | 1986–87, 1989–90 |
| Каглиари | 1 | 1 | 1969–70 |
| Касале | 1 | - | 1913–14 |
| Новесе | 1 | - | 1921–22 (FIGC) |
| Сампдориа | 1 | - | 1990–91 |
| Хеллас Верона | 1 | - | 1984–85 |
| Специа | 1 | - | 1944 |
Серие А-гийн багууд
1929 он хүртэл олон багууд /61 баг/ дээд лигт өрсөлдөж байсан. 1922 он хүртэл бүсийн, 1929 он хүртэл бүс хоорондын хэлбэрээр зохиогдож байжээ. Доорхи жагсаалтад том хэмжээтэй зохиож эхэлснээс хойш тоглож байсан багуудыг жагсаав.
Серие А-д тоглосон улирал
|
|
Тодруулсан багууд нь одоогийн байдлаар Серие А-д тоглож байгаа. Интер Милан л ганцаараа Серие А-гийн бүх улиралд тоглосон баг юм. Хоёрт буй Ювентус 2006 онд авилгалын хэргээс үүдээд доод лиг рүү унах шийтгэл хүртсэн билээ.
loading...


ene G-14-n tuhai todruulj uguuch
loading...
g-14 inter milan juve manunt arsenal chelsea liv barca real bayern valencia werder lyon villareal sevilla oroh uu
loading...