Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг » Серие А-гын үзэгчдэд юу тохиолдсон бэ?

GD Star Rating
loading...

Гэсэн хэдий ч 10 жилийн дараа Италын хөлбөмбөг сайн болон муу талруу аль алинд нь өөрчлөгдөв. Хэдийн Калчиод дэлхийн шилдэг тоглогчид тоглож, Европын давцанд хүчтэй байгаа (энэ жилийн үл тооцвол) ч дотоод лиг уналтанд ороод байна. Стадионд тоглолт үзэгчдийн тоо жил бүр тогтмол багасч байгаа бол бусад лигүүд ялангуяа Английн лиг эсрэгээрээ нэмэгдсээр байна.

Яагаад Тифоси стадионд суун багаа дэмжин суухын оронд орхин одно вэ?

Зарим нэг тоо баримттай эхлээд танилцья

Серие А-гийн дундаж үзэгчдийн тоо 1997/98-оос 2007/08-ы улирал хүртэл

1997/98: 31,160

1998/99: 30,841

1999/00: 29,908

2000/01: 29,508

2001/02: 26,019

2002/03: 25,474

2003/04: 25,469

2004/05: 25,472

2005/06: 21,698

2006/07: 18,473 (Калчиополи-гоос үүдээд Ювентус байгаагүй.)

2007/08: 22,373

Дээрх тоо баримтаас харвал удаан боловч тогтвортой буурч буй нь харагдаж байна. Мөн эргээд 10 жилийн өмнөхтэй хүрэх ямар нэг шинж ажиглагдахгүй байгаа нь хамгийн санаа зовоож буй зүйл.

Итали, Англи хоёрыг харьцуулбал

Примиер лигийн дундаж үзэгчдийн тоо 1997/98-оос 2007/08-ы улирал хүртэл


1997/98: 29,213

1998/99: 30,588

1999/00: 30,757

2000/01: 32,907

2001/02: 34,448

2002/03: 35,464

2003/04: 35,020

2004/05: 33,890

2005/06: 33,864

2006/07: 34,364

2007/08: 36,076

Дээрхээс харвал Италийн үзэгчдийн тоо тогтвортойгоор багсаж байсан бол Английх өссөр ирсэн байна.

Хөлбөмбөгөөрөө бахархагч улсын хувьд дээрх үзүүлэлт бол маш хүнд тусхана гарцаагүй. 1970-аад онд Калчио өөрчлөлтийн үед л үүнтэй адил уналт бий болж байжээ. Калчио бол Италийн хамгийн том спорт, хамгийн их яридаг мөн Италийн нийгэмдэхь хамгийн хүчирхэг хүмүүс болох улс төрчид, бизнесменүүд зэрэг хүмүүс мөн Ромын Папд хүртэл нөлөөлдөг. Калчио бүх Итали хүмүүсийн цусанд байдаг. Гэвч үзэгчдийн тоо эсрэг зүйлийг өгүүлж байна.

Өнгөрсөн 10 жилд хөлбөмбөг Италид бүхий л хэвлэлийн эхний нүүрэнд ялалт, ноёрхол, амжилт болон скандал, бууралт, осол гэх мэт сайн болон муугаар аль алинаар нь гарсаар ирсэн. Калчиополи энэнд нөлөөлсөн нь үнэн боловч энэхүү бууралт аль хэдийн 10 жилийн өмнөөс эхэлсэн байсныг тоо баримт харуулж байна.

Италичууд 2012 оны Европын аварга шалгаруулах тэмцээн явуулах эрхээ одоогийн стадионууд хугацаа нь дууссан, аюултай, тохигүй гэсэн шалтгаанаар аль хэдийн алдаад байна. Энэ нь ч үнэн юм. Серие А-гийн жижиг багуудын стадионууд муу байгууламж, ядруу дэд бүтэцтэй байдаг. Ихэнх стадионуудад Итали 90-ээс хойш будхаас өөр юм хийгээгүй. Англитай адилгүйн багууд стадионоо эзэмшдэггүй, нутгийн захиргаа эзэмшдэг. Клубууд стадионыг зүгээр л түрээсэлдэг учир тэд засах, сайжруулах ямар нэг хариуцлага үүрдэггүй. Тиймээс стадионууд муудсаар. Ихэнх фэнүүд стадионд тоглолт үзсээр байгаа хэдий ч бусад нь талбайгаас хол тухгуй суудалд мөнгө төлөхийг хүсэхгүй байна.

Тэгвэл тасалбарын үнэ тэднийг гэртээ суухад хүргэж байна уу гэвэл бас тийм биш байна.

Серие А-гийн тасалбарын үнэ Примиер лигийн үнийн хажууд хамаагүй байна. Хямд тасалбарын үнэ их үзэгчдийг татна гэдэг худлаа болох нь эндээс харагдаж байна. Гурван сард тоглосон Интер, Ювентусын тоглолтыг 57000 хүн л үзсэн. Тасалбарын үнэ 15 евро байхад Сан сиро-гын дөрвөний нэг нь хоосон байв. Арсеналын хамгийн хямд тасалбар дунджаар үүнээс бараг гурав дахин их буюу 42 евро байдаг.


За тэгвэл тасалбарын үнийг орхин дараагийн асуудлыг авч үзье. Фэнүүд айдсаас болон гэртээ тв ширтэж байна уу? Эртний өстөн Ултрануудын тулаанд үрэгдэхээс айсан уу? Баяртай нь ямар нэгэн аймшигт зүйл гараагүй байна. Гэвч Калчиотой холбоотой аюултай зүйлс жил бүр гарсаар байна. Филиппо Рачити, Габриел Сандри, Маттио Банареси гэсэн нэрс танид нэгийг бодогдуулж байгаа байх. Ултранууд хөгжөөн дэмжигчдийг амралтын өдрүүдэд стадионд очиход саад болж байна уу? Хамгийн гол нөлөөлж буй зүйл биш боловч нөлөө буй нь тодорхой. Үүнтэй ч холбогдон аюулгүй байдлын талаарх шинэ дүрэм, журам мөрдөгдөн хүмүүсийг стадионд буцаан авчирж байна.

Тэгвэл Италичууд хөлбөмбөгийг стадионд үзэхээс илүүтэй ТВ-гээр үзэхийг илүүд үзэж байна уу? Дижитал тв-гээр тоглолт үзэхэд сарын 30 евро, 9 сарын 270 евро төлөх бол Миланы улиралын тасалбар нь 130 евро байна. Стадионд очин тоглогчдийг хэдхэн метрийн цаанаас харах боломж байхад яагаад хоёр дахин илүүг төлөн гэртээ хайрцаг ширтэнэ гэж?

Дээрх шалтгаануудаас харвал хамгийн их нөлөөлж буй зүйл болох стадионы тохь тух, фэнүүдийн хоорондын зодоон, хүчирхийлэл хамгийн их нөлөөлж буй нь илт байна. Эрх баригчид ямар нэг алхам хийхээс нааш энэ бүхэн эргэн хэвийн байдалд орох, сайжрах шинж гарахгүй болов уу?

Бид бүхний хамгийн хайртай тоглоомны хамгийн гол тоглогчид нь хөгжөөн дэмжигчид билээ.

www.goal.com

GD Star Rating
loading...
Серие А-гын үзэгчдэд юу тохиолдсон бэ? , 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. admin says:

    Их гоё зүйл болжээ. Амжилт хүсье

    GD Star Rating
    loading...
  2. admin says:

    дажгүшй

    GD Star Rating
    loading...
  3. mirc says:

    set by Libra

    GD Star Rating
    loading...
  4. naraa says:

    hetsvv yumaa italy ug ni hulbumbuguur delkhiin top baguudiin neg ch iimerhvv bval hetsvv l bna da yamar neg yum hiigeesei

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: