loading...
Роберт Кубица Канадын ГП-д түрүүлж ,Ник Хайдфэлд араас нь удаалж БМВ Заубэр багын түүхэн дэх анхны бөгөөд хосолсон ялалтыг авлаа.2008 онд тэд анхны түрүүгээ авна гэдгээ хүлээж байсан ч хосолсон ялалтыг авна гэж тооцоогүй билээ.
Гараанаас амжилттай хөдөлсөн Хамилтон шууд хамгаалан зайгаа бөглөлөө.Кубица мөн муугүй гараа хийж Кимигийн урд үлдэв.Замын цэвэрхэн талаас хөдөлсөн Росберг ,Алонсог гүйцэж нэг байрлал урагшиллаа.Хамилтон араасаа нэхэгч Кубицагаас бага багаар холдсоор байлаа.Харин Кими, Кубицатай ойрхон явлаа.Алонсогын араас Масса довтолсон ч амжилт олсонгүй.Вэттэл ,Баттон нар уралдагчдын сүүл мушгина.Тэд гараагаа цэнэглэх зогсоолоос хийсэн билээ.
Уралдааны 19 тойрогт анхны шар туг үзэгдэв. А.Сутил улаан зам дээр зогсож хоцорчээ.Техникийн эвдрэл гэдэг нь тодохой .Түүний машин зөөвөрлөхөд тун тохиромжгүй газар зогссон учир аюулгүйн машин гарч ирлээ.Хамилтоны Кубица ,Кими нараас хожоод байсан 7 секунд байхгүй боллоо.Цэнэглэх зогсоол нээгдээгүй байх үед Баттон зогсоолд орлоо.Ямар ч байсан торгууль хүртэх болов.Удалгүй цэнэглэх зогсоол нээгдлээ.Хамилтон,Кубица,Кими,Росберг,Алонсо,Масса,Ковалайнэн нар цэнэглэхээр орж ирлээ.Хамилтон зогсоолд эхэлж орсон ч Кими,Кубица нараас хоцров.Тэд зэрэг шахуу цэнэглэж дуусаад гарах гарцын шугамын өмнө улаан гэрлээр зогсов.Харин Хамилтон улаан гэрлийг анзааралгүй явсаар зогсож байсан Кимигийн араас мөргөж, Хамилтоны араас бас анзаараггүй Росберг мөргөж бантанг хутаглаа.Тэр хооронд ногоон гэрэл асаж Кубица хөдөлж Алонсо завшааныг ашиглаж чадлаа.Эндээс эхлэн Кубицагын түрүүлэх тодорхой болж эхэлсэн гэж хэлж болно.Гэхдээ тэрээр Хамилтоныг зогсоол дотор гүйцэж чадсан ба Кимитэй нэг шугаман дээр зэрэгцэн зогсож байсан нь осол болоогүй байвч бас л түрүүлэх боломжтой нөхцөл байдалд байсныг илтгэнэ.Ингээд Хамилтон анхааралгүй үйлдэлээсээ өөрийгөө болон Кимиг уралдаанаас гаргав.Кими машинаа орхин буцахдаа , Хамилтонд гэрлэн дохиог хуруугаараа заан үзүүлчихээд явлаа.Тэрээр сүүлд нь “Гэрлэн дохиог хараагүй байж болох ч хоёр машин зогсож байгааг харахгүй байна гэдгийг ойлгохгүй байна.”гэв.Мэдээж “Айсмэн”уурласан нь тодорхой. Замын коммисаруудын шийдвэрээр дараагын уралдаанд Хамилтон,Росберг нар 10 байр ухарч уралдах торгууль хүртэв.
Аюулгүйн машин орсны дараагаар нэг ч цэнэглээгүй байсан Хайдфэлд уралдааныг хошуучилж эхэллээ.
Кубица бөөн хэсгийн ард Вэттэлйин араас харин ард нь Алонсо нэхэж байв. Дахин шар туг хийслээ. Пикуэ замыг голлон зогссон ч удалгүй өөрөө цаашаа хөдөлж замыг чөлөөлөв.Тэр удалгүй уралдаанаас гарсан юм.
Хайдфэлд цэнэглэхээр орлоо .Зөвхөн нэг зогсох тактик хэрэгжүүлж уралдааныг дуустал явахаар , дүүрэн шатхуунаар цэнэглэж,зөөлөн дугуйгаар солив.Гарахдаа Кубицагын урд хэвээрээ байлаа.Кубица түүнийг тун удалгүй гүйцэж Алонсо, Хайдфэлдийн ард хоцорлоо.Рэно багынхан Алонсод холбоогоор Хайдфэлд дахин цэнэглэхгүй ,дуустал явах мэдээг дамжуулж гүйцэж түрүүлэхийг сануулав.Цэнэглээгүй нисгэгчид ээлж дарааллан цэнэглэцгээлээ.Алонсо Хайдфэлдийн араас нэхэх явцад машин нь эвдрэн уралдаанаас гарлаа.Кубица сүүлийн удаа цэнэглэв.Гарахдаа Хайдфэлдийн өмнө элбэг гарч чадсан.Ингээд уралдаан дуусхаас 20 тойрог дутуу байхад Польш залуу анхны ялалтаа авах нь тодорхой болсон юм.
Кубицагын ард Хайдфэлд Б2 т Култард Б3 т явлаа.Култардын хувьд ёстой туршлага заан гуравдугаар байраа хамгаалж чадав.
Европын цагаар 20:39 Кубица барианд орлоо.Цэнэглэх зогсоолд БМВ Заубэр багийнхан хэмжээлшгүй их баяр хөөрөөр уухайлан ялагчдаа угтлаа.
loading...



