loading...
Нанотехнологиор үйлдвэрлэгдсэн техник төхөөрөмж ,эд ангиудыг Формула-1-д өргөн ашигладаг билээ.Энэ нь нүүрстөрөгчийн атом,металлын атомаар чанаржсан бүтэцтэй нүүрстөрөгчийн нийлмэл нэгдэл юм . Жин нь хүнд цул металлаас 90 гаруй хувь хөнгөн, бөх бат, эдэлгээний хугацаа нь хэдэн арав дахин урт байна. Тэдгээр нь гэрлийн долгионы урттай тэнцэх зайнд бие биетэй нь эгнүүлэн угсарсан, хоорондоо дээд зэргийн бөх батаар барьцалдсан атомуудаас бүтсэн, зөгийн үүр адил торон хэлхээс маягаар нийт биеийн 90 гаруй хувь нь хийгдсэн байдаг.Энэ нийлмэлээр бүтээгдсэн бүхэн нь Формула-1-ийн машинд нисгэгчийн аюулгүй байдал,амь насыг хамгаалахад чухал үүрэгтэй.
Hans
Head and Neck Support“ системийн талаар ярихын өмнө G-ачаалалын тухай хэлэх зүйтэй байхаа. Энгийнээр хэлбэл G-ачаалал нь хөдөлгөөн хурдсах,огцом эргэлт,зогсолтоос (ялангуяа пуужин хөөрөх,байлдааны онгоцны эргэх нислэгт) биед үүсэх хүчний ачаалал юм.Та бүхэн уралдааны үед, нисгэгчийн биед үүсэж байгаа G ачааллыг,хэрхэн хэмжиж байгааг дэлгэцэн дээрээс харсан байхаа.
Head and Neck Support“ систем урагшаа чиглэсэн, хэт огцом хөдөлгөөн, аюултай мөргөлдөөний үед толгой болон хүзүү ,нугас,нурууг гэмтлээс хамгаалах үүрэгтэй. Жолоочийн мөрөн дээр углагдан суурлиулах бэхэлгээнээс холбоотой бүс нь дуулганы хоёр хажуу талд бэхлэгдэнэ.Энэ нь холбоос нь ослын үед түүний хүчийг багасгаж,хүзүү ,толгойн гэмтэлээс сэргийлэхэд нөлөөлнө.Мөрөнд суурилах бэхэлгээ нүүрстөрөгчийн нийлмэлээр хийгдэнэ.
Наns –ыг 1980 оны дундуур Мичиганы Их сургуулийн Др.Роберт Хуббард зохион бүтээжээ.1990 оны сүүлээр Формула-1 д ашиглах судалгааны ажилууд анх хийгдэж эхэлсэн байна.2003 оноос Формула-1-д бүх нисгэгч нар заавал хэрэглэх журамтай болжээ.
<!–[if !vml]–>
<!–[endif]–> <!–[if !vml]–>
<!–[endif]–>
Monocoque
“Monocoque” .Машины төв хэсэгт байрлана.Жолоочийн “амь хорогдох “өрөө ч гэж нэрлэдэг.Түүнийг урд нь хөнгөн цагаанаар хийдэг байсан бол одоо нүүрстөрөгчийн нийлмэлээр бүтээдэг болжээ.Хөнгөн цагаан шиг хөнгөхөн мөртлөө түүнээс нягтралаараа илүү . Гангаас хоёр дахин хатуу гэхдээ тав дахин хөнгөн юм байна. Формула-1-д, грамм болгоныг тооцно. Monocoque нь 12 үе нүүрстөрөгчийн нийлмэлийн давхрага хуудаснаас бүтэх ба тэдгээрийн завсар болгон хөнгөн цагаан давхрага ,хатуулаг чанарын нэмэгдэл болон орсон байх ажээ.
Салхи дамжуулагч
Жолоочийн суудлын ард байрлаж(,Monocoque-тэй холбоотой) сөрөх агаарын урсгалаар моторыг хөргөх үүрэгтэй ч нисгэгчийн аюулгүй байдалд бас чухал ач холбогдолтой.Осол болж машин хөмөрсөн тохиолдолд жолоодогчын толгойг ,газартай мөргөлдөх аюулаас хамгаална.9-12 тн ачааллыг даах ба мөн л нүүрстөрөгчийн нийлмэлээс бүтнэ.
<!–[if !vml]–>
<!–[endif]–>
Суудал, аюулгүйн бүс
Жолоочын биеийн хэвний тусламжтайгаар түүнд тохируулан тухлаг болгож хийхээс гадна машины жингийн хувиарлалт аль болох суудалтай уялдаа ,авцалдаатай байхаар тооцож бүтээнэ.Суудлыг бас нүүрстөрөгчийн нэгдэлээр хийж,шатахгүй нийлмэлээр бүрнэ.
Суудал нь Monocoque дээр бэхлэгдэхгүй, FIA-ийн дүрэмд зааснаар их биед 2 боолтоор боож бэхэлнэ.Энэ 2 боолт нь аврагчидад хялбар олдохоор тэмдэглэгдэж,бусад машинуудад мөн ялгаагүй таарах багажаар суллагдахаар боогдсон байна.
Аюулгүйн бүс нь яг л байлдааны онгоцныхтой адил .1972 оноос зургаан талт бүсийг хэрэглэх дүрэмтэй болжээ.Нэг товчлуур дархад л бүгд тайлагдахаар бүтээгджээ. Дүрэмд зааснаар,бүсний бэхлэгдсэн хэсэг бүр 1470 кг ачаалалыг даах ёстой.Түгжээ,хэлийг болд, титанаар хийнэ
<!–[if !vml]–>
<!–[endif]–>
Дуулга
Формула-1 ийн дуулга бол жинхэнэ High-Tech бүтээгдхүүн юм.
Нисгэгч бүрийн дуулга нарийн хэмжүүрээр хийгдэнэ.Маш хөнгөхөн нүүрстөрөгчийн нийлмэлээр ихэнхи хувь нь хийгдэж, нягт хатуулаг,галд тэсвэртэй болгоход нь арамид,полиэтилен ,хөнгөн цагаан,титан,магни зэрэг бүтцүүд орно. Нисгэгчийн толгойд гойд таарахаас гадна машины аэродинамикийн бүтэцтэй авцалдсан байдаг.Дуулганы хаалт шил буюу овоо хараа нь 3мм зузаантай поликарбон шилээр хийгдэнэ. Гэрлийн тусгалаас хамааран,үзэгдэх нөхцлийн өнгийн ялгаа нь өөрөө солигдоно.Шилэн дээрхи хуулгыг хуулан авах боломжтой.Үүнийг хүмүүс олонтаа харсан бизээ.Дуулгын орой дээр байрлах агааржуулалтын жижиг нүхнүүд нь секундэд 5-10 литр цэвэр агаарыг дотогш,гадагш урсгалд оруулах үүрэгтэй.Урд талд байрлах шүүлтүүр нь моторын тос,тоормослоход үүсэх нарийн тоосонцоруудыг шүүнэ.Эрүүний хэсэгт холбооны хэрэгсэл суурлина. Дуулгын жин 1250 гр орчим байна.
Дуулганы туршилт маш өндөр түвшинд хийгдэнэ.Шилний хэсгийг 500км цагийн хурдтай сумаар буудхад ,туссан газарын гүнзгий 2,5мм ээс илүүгүй байх ёстой гэнэ.45 секундын турш 800 хэмийн халуунд байлгахад дуулганы дотор тал ,дээд тал нь 70хэмээс хэтрэхгүй халах учиртай юм.Эрүүний бүслүүр 38 кг жингээр татагдхад 30 мм ээс илүү сунахгүй байх ёстой гэнэ.
<!–[if !vml]–>
<!–[endif]–>
Дугуй
1998 оноос “Сликс” ховилгүй дугуйны оронд одоогийн ховилтой дугуйнуудыг хэрэглэж ирсэн.1999 оноос ,ослын үед, үхэлд хүргэж болохуйц цохилтоос сэргийлэн дугуйг, машинтай нэмэлт кабелиар холбодог болжээ.
Дугуйны бүтцэд 220 гаруй төрлийн орц,материал ордогоос 80 өөр янзын каучукын холбоос багтдаг.Нэг дугуйд 79 хувь нь резин,18 хувь ган,3 хувь нь нийлмэл эд байна.Чанар шалгах 130 дамжлага цэгийг өнгөрнө.
loading...



