loading...
Боксын шигшээ багийн тамирчид Европт болсон олон улсын тэмцээнүүдэд хүч сориод эх орондоо ирлээ. Эхлээд Чехт болсон уламжлалт тэмцээнд манай дөрвөн тамирчин (Л.Зоригтбаатар 54 кг, Д.Отгондалай 60 кг, Л.Шинэтулга 64 кг, М.Нандин-Эрдэнэ 69 кг) нар дасгалжуулагч Б.Батсүрэн, шүүгч Ц.Нандигжав нарын хамт оролцжээ. Кубын I шигшээ оролцсон тус тэмцээнээс М.Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн байна. Харин дараа нь Германы “Химийн цом” тэмцээнд дээрх бүрэлдэхүүнээр хүч сориход Д.Отгондалай мөнгө, Л.Зоригтбаатар, Л.Шинэтулга нар хүрэл медаль хүртжээ.
Энэ үед манай зарим тамирчин Улаан-Үдэд болсон тэмцээнд хүч сорьж, гурван алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Эрэгтэй зургаа, эмэгтэй таван боксчин тус тэмцээнд оролцсон ба эрчүүдээс Б.Түвшинбат алт, Э.Идэрхүү, Т.Чулуунтөмөр мөнгө, Н.Шинэбаяр, А.Бат-Очир хүрэл хүртсэн бол эмэгтэйчүүдээс М.Нандинцэцэг, Ц.Цэрэнчимэг алт, Т.Болортуяа, М.Гүндэгмаа мөнгө, О.Сувд-Эрдэнэ хүрэл медаль авсан сайхан амжилт үзүүлжээ. Шигшээ багийн тамирчид өдгөө Эрдэнэтэд олимпийн үндсэн бэлтгэлээ базааж байгаа бөгөөд долдугаар сарын 6-нд хотод ирэх аж. Харин эрх авсан дөрвөн тамирчин долдугаар сарын 8-14-нд Украинд болох олон улсын тэмцээнд оролцох юм. Гэвч зардал мөнгөнөөс шалтгаалаад манай шүүгчид Украин руу явж чадахгүйд хүрчээ. Түүнчлэн долдугаар сарын 24-27-нд Улаанбаатар хотноо болох МОБХ-ны 60 жилийн ойн нэрэмжит олон улсын тэмцээнд хүч сорьсноор олимпийн бэлтгэл үндсэндээ хангагдах аж.
loading...




nogoo box-s arai oor ni nogoo kidbox bilvv ternii talaar delegrengvi bicheech.odoo kidbox-iinhon tom temtseen boloh geed bgaan bnlee ternii talaar goe medeelel olj ogoooch.
loading...