loading...
“Бээжин-2008” олимпийн эрх олгох байт харвааны тэмцээн Францын Бое хотноо энэ сарын 26-28-нд болж өндөрлөлөө. Тэмцээнд эмэгтэй 48, эрэгтэй 73 тамирчин онч сорив. 70 метрээс хоёр удаа харвах харваанд эмэгтэйчүүдээс ОУХМ Б.Урантунгалаг 626 оноогоор хоёрдугаар байр эзлэв. Түүний өмнө Испанийн Битрис Габреро 630 оноогоор тэргүүлсэн юм. Б.Урантунгалаг цаашдын харваанд Молдавын Екатерина Бюлигаг 99:93, Ираны Хейдари Хоуматыг 102:96-гаар ялж, шилдэг наймд шалгарсан. Олимпийн эрхийн төлөө тэрбээр Киприйн Елена Мосиковтой таарч 102:98-аар ялагдав. Хэрэв түүнийг ялсан бол манай тамирчин олимпийн эрх авах байлаа.
Тус тэмцээнд ОУХМ Ж.Гантөгс 70 метрээс хоёр удаа харвах харваанд 640 оноогоор есдүгээр байрт оров. Улмаар тэрбээр Алжирын Боуслах Мондхирийг 103:101, Ирландын Кейд Хэнлоныг 105:102-оор ялсан ч Казахстаны Артем Ганкинд 102:98-аар дийлдсэнээр XII байр эзэлжээ.
loading...




Уг нь олимпийн эрх авах дөхсөн байна даа, сайн л харвасан байна. Монголын байт харваачиддаа цаашид улам хичээж харван олимпын аварга болох болтугай гэж ерөөедөө.
loading...