loading...
Азербайжаны нийслэл Бакуд FILA-гийн “Алтан гранпри” тэмцээний финал явагдаж байна. Өмнөх хоёр шатны шилдэг найман бөх урилгаар оролцож буй уг тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд манай ОУХМ Б.Одончимэг (63 кг), О.Бурмаа (72 кг) нар мөнгөн медаль хүртжээ. 63 кг-д зургаан бөх хүч сорьсон бөгөөд Б.Одончимэг эхний тойрогт гоц мөргөв. Улмаар Украины Г.Василенког гурван үед (5:2, 0:1, 3:2) оноогоор ялж, ОХУ-ын Л.Волосовад гурван үед (1:0, 0:3, 0:3) ялагдсан байна.
72 кг-д таван бөх зодоглосон тул тойргоор барилдуулжээ. О.Бурмаа ОХУ-ын А.Стародубцеваг эхний үед цэвэр, Азербайжаны Д.Ивановаг хоёр үед 1:0, 2:0 оноогоор ялж, дэлхийн хошой аварга Болгарын С.Златевад 0:1, 0:1, Азербайжаны З.Гурбанхажиевад гурван үед 0:1, 1:0, 1:1 оноогоор дийлдөн мөнгөн медаль хүртлээ.
loading...



