loading...
Вашингтон Визардс баг олон хоног хэлэлцээр хийсний эцэст гол холбогч Гилберт Аренастай 6 жилийн 111 сая долларын гэрээнд гарын үсэг зурсан байна. Аренэс үүнээс өмнө цалингаа голж /ойролцоогоор 90-100 сая ногоон/ үглэсээр байсан ба багаасаа 125-127 сая ногооныг нэхэж байсан билээ. Дашрамд дурдахад Визардс гол довтлогч Антаун Жэймисонтой 4 жилийн 50 сая долларын гэрээ үзэглэсэн аж.
Мөн өчигдөр Чикагогын Бухнууд багын холбогч Крис Дуон Нью Йорк Никс багтай 2 жилийн 12 сая долларын гэрээг зөвшөөрсөн байна. Бухнууд энэ жил драфтын нэгээр Деррик Роузыг авсан нь түүний багаасаа явах гол шалтгааны нэг болсон бөгөөд Крисийг Никсээс гадна Орландо их сонирхож 3 жилийн 10 сая ногоон өгөхөөр амлаж байсан билээ.

loading...




Ийм өндөр үнэтэй гэрээ хийсэн юм чинь нөхөр сайн тоглохгүй болч…….
loading...