loading...
ХБНГУ-ын Халле хотод, сонирхогчдын боксын олон улсын „Химийн цом“ тэмцээн 6 сарын 19-21 хооронд явагдах гэж байна. Уг тэмцээн 1970 оноос хойш уламжлал болон зохиогдож байгаа бөгөөд энэ жилийн гол онцлог нь Бээжингийн олимпын өмнөхөн болж байгаад юм. Тэмцээнд оролцохоор одооогийн байдлаар MNG, AZE, GER, HUN, IND, ITA, PHI, BUL, AUS, CZE, TUN, DOM, RUS гэсэн орнууд тамирчдынхаа мэдүүлгээ өгсөн. Энэ удаагийн тэмцээн олимп болохын дөнгөж өмнөхөн тамирчдын чансааг шалгах маш чухал сорилт болох нь уу гэлтэй.
Үнэхээр мэдүүлгээ өгсөн улсууд олимпын эрх авсан тамирчидаа Халлегийн рингэнд авчирсан тохиолдолд Бээжингийн рингээс хүртэх медалийн эздийг нилээд өндөр хувийн магадлалтай таамаглаж болох ч олимпын эрхтнүүд бүгд очихгүй нь тодорхой болов (http://www.chemiepokal.de үзнэ үү).
„Химийн“ цом –д манай монголын баг тамирчид чамгүй амжилттай оролцож ирсэн уламжлалтайгаас гадна Халлегийн рингийг уран гоё техник, „монголын“ гэх эр зориг, эрэлхэг тулаанаараа чимдэг гээд хэлчихвэл онгирсон болохгүй л болов уу. Ер нь манай монгол боксчдыг хаа ч очсон техник, эр зориг сайтайг нь магтан ярьдагийг олон хүн мэдэх байх. Германд гэхэд л монголчууд байгалын эрс тэс ширүүн уур амьсгал дунд хүн болж, эрэмгий зоригт монгол баатруудын түүхийг сонсон эрийн цээнд хүрдэг болохоор тэд хурц дайчин байхаас өөр аргагүй гэх маягын яриаг өөрийн чихээр олонтаа сонсож байлаа. Тиймээс ч монголын боксчид маань төрийн дуулалаа Халлегийн тэнгэрт дөрвөнтээ эгшиглүүлсэн биз ээ.
Анхны аваргын алтан медалийг 1983 онд Нэргүйн Энхбат 60кг жинд хүртэж, 1986 онд тэрээр хоёрдахь удаагаа мөн л 60 кг жиндээ алтан медалиа „ааглаж“ авч байсан байх юм. Ааглаж гэсний учир нь тухайн үед Химийн цом тэмцээнд социалист орнууд 1-р шигшээ багаа илгээдэг байснаас гадна Н.Энхбат Кубын алдарт боксчин, дэлхийн аварга Хортаг ялж байсан байна.Тэр үед Н.Энхбат жиндээ „тасархай“ л байсных. Хэрэв монголын боксын баг тамирчид 1985 оны дэлхийн аваргад оролцсон бол, 1984 онд Лос Анжелесийн олимпд оролцсон бол бид өдийд олимп, дэлхийн аваргатай сууж байх байсан ч юм билүү… хэн мэдлээ. Хүйтэн дайн монголчууд биднээс олимпын анхны алтан медалийг минь хүртэл булааж дээ…!
Химийн цомд Н.Энхбат алтан медаль хүртсэнээс яаг хорин жилийн дараа 2006 онд манай Э.Бадарууган 54кг түрүүлж гуравдахь алтыг, 2007 онд У.Мөнх-Эрдэнэ 60кг түрүүлж дөрөвдэх алтан медалийг эх орондоо авч ирсэн байна. Уламжлал тасрахгүй хурай хурай…
loading...




4deh altan medaliig 2009 ond B.Javkhlan 18 nastaidaa awchirsan ni baharhaltai shuu
loading...