loading...
Барселонад Хэйкки Ковалайнений дугуй нь гэнэт хагарч осолдсон
билээ. Эхлээд МкЛарен багийнхны үзэж байснаар эвдэрсэн эд ангийн жижиг
хэсэг эсвэл чулуунууд дугуйн дискийг гэмтээсэн гэж байв. Харин одоо
жинхэнэ шалтгааныг нь оллоо. Дискийг чийдэхийн (лаакдах) өмнө төв
хэсэгт нь хамгаалалт хийгээгүй учир обуд дээрх тулгуур нь мөчидхөн
болжээ. Ковалайнений машин хөдөлж эхлэх үеэс л тэнхлэг болон дугуйн
дээр хүчтэй ачаалал үүсэж, тоормосны бөмбөрийн резин (жийргэвч )
хүчтэй элэгдэлд орж дугуй дотор талаасаа хагарсан байна.
Арав гаруй жил хамтран ажилласан диск нийлүүлэгч “Einkei” үүнийг
шалгалгүй өнгөрсөн байна.
Баасан гарагийн чөлөөт бэлтгэлийн үеэр 4 жолооч, дүрмийн 30.12 дахь
зүйлийг зөрчиж ,цэнэглэх зогсоолын дотор хурд хэтрүүлсэн учир
торгууль хүртэв.
К.Райконэн 60 км/цаг явах ёстой байсан зам дээр 72.1 км/цаг хурдалж
2600 еврогоор,Т.Глок 69 км/цаг хурдалж 1800 еврогоор торгуулжээ.Мөн
Ж.Баттон 3.9 км/цаг хэтрүүлсэнээр 800 ,Д.Култхард 1,7 км/цагийн хурд
хэтрүүлж 400 еврогоор тус тус торгуулав.
Чөлөөт бэлтгэлийн үеэр цэнэглэх зогсоол доторхи хурдны дээд хязгаар
60 км/цаг харин байрлал эзлэх уралдаан болон уралдааны үеэр 100
км/цаг хурдны хязгаартай байдаг.
Зөвхөн Монте-Карло. Монако Гран Прид Кү болон уралдааны үед цэнэглэх
зогсоолд хязгаар нь 80 км/цаг байна.
loading...



