loading...
Нийт 41 удаа зохиогдсон Их Британийн ГП нь 1987 оноос хойш
Silverstone Circuit д тасралтгүй явагдаж байгаа юм.
Royal Air Force ийн дэлхийн хоёрдугаар дайны үед ашиглаж байсан
хуучин нислэгийн талбайг уралдааны зам болгожээ. Энд анхны Формула 1
уралдаан нь 1950 онд зохиогджээ. Силверстоун нь Формула-1 ийн хуанлид
байгаа хамгийн хурдтай замуудын нэг юм. Үүнийг тойргийн урт ,тойрог
гүйцэтгэж байгаа цагаас хархад тодорхой юм.Ер нь бага тоормослодог
зам гэж ойлгож болно. Урт шулуун хэсэгт маш өндөр хурданд хүрэх
боломжтой бөгөөд хурдтай эргэлтүүд дээр дугуйнд ачаалал ихтэй
шалгуур болдог .Аэродинамик болоод машины их бие, арлын онцлог нь
хурдтай тойрог гүйцэтгэхэд тийм ч их нөлөөлөхгүй боловч
тэдгээрийн .Харин удаан эргэлт дээр нь дугуйг хий эргүүлэхгүй байх
сайн зүтгүүртийг шаардана.
1950 онд анхны гарааны түрүү болон ялалтыг Нино Фарина (Альфа Ромэо)
авчээ.
Замын урт-5.141 м
Тойрог-60
Нийт зам-308,460 km
Асфальтын чанар -тэгш,хавтгай
Дугуйны хольц-дунд
Дугуйны элэгдэл-дундаас дээш
Тоормосны элэгдэл-бага
Бүтэн хаазлах хувь-64 % (гишгүүрийг тултал гишгэх )
Хамгийн өндөр хурдны хэмжээ-294 км/цаг
Бүтэн хаазлах хамгийн урт хэсэг -890 метр (12 сек)
Шатхуун зарцуулалт-дунд хэмжээнд
Чиглэл -цагийн зүүний дагуу
Зүүн тийш эргэлт-7
Баруун тийш эргэлт-10
Силвэрстоуны хамгийн хүчтэй тоормослох
хэсэг бол Stowe-эргэлт юм.
175 км/цагийн хурднаас 1,9 секунд тоормослоно.
Үүсэх ачаалал 4,1 G байна. Тоормосны гишгүүр дээрхи даралт 122 кг.
Бусад замуудын тоормослох хүч,хурдны хэмжээтэй харьцуулбал бага байна.
http://www.silverstone-circuit.co.uk
Бямба гариг байрлал эзлэх уралдаан
Энэ жил сенсаац ихтэй улирал болж байна.Финланд нисгэгч Х.Ковалайнэн
анхны удаа гарааны түрүүг авлаа.Барсэлонад осолдсон,Монако дахи
электроникийн эвдрэл,Магни Курт торгуульсан зэрэг олон азгүй явдлын
дараа тэрээр хамгийн урд талын гарааны байрыг эзэллээ.
Хоёрдугаар байрыг Рэд Буллын Марк Вэббэр эзэлсэн нь жинхэнэ сенсаац
болж байна.Дэлхийн аваргын жагсаалтыг тэргүүлж байгаа топ нисгэгч
нар эхний эгнээнээс хөдлөх эрх авсангүй.Туршилтын өдрүүд болон
Баасан гаригаас авхуулаад, машиндаа сонгосон багц тохиргоонд тийм ч
сэтгэл хангалуун биш байсан К.Райконэн Б3 т орлоо. Уг нь төрлөх
нутгийн дэвжээн дээрээ давуу талтай ,түрүүлнэ гэж найдлага тавьж
нийтээрээ хараа хандуулж байсанЛ.Хамилтон Б4 оров.Тэр гарааны түрүүг
авах бүрэн бололцоотой байсан ч өөрийн алдаанаас болж боломжоо алдсан
юм.Энэ улиралд тэр өөрийн хэмнэлдээ орж чадахгүй яваа мэт санагдав.
Б5 Н.Хайдфэлд Б6 Ф.Алонсо багын хамтрагч Н.Пикуэ Б7 эзэллээ.Бас
нэгэн сонирхолтой уралдагч шилдэг аравт багтаж Б8 ийг эзэлсэн нь
Торро Россогын С.Вэттэл байв.
Б9.Б10 т дэлхийн аваргын нэг ,хоёрдахь жагсаалтанд яваа
Ф.Масса,Р.Кубица нар орлоо.
Кү -3т Массагын баруун ард талын дугуйг солих явцад асуудал гарч
удсан нь түүнд сүүлийн хурдтай довтолгоогоо хйих боломж
өгсөнгүй.Харин Кубицагын хувьд байдал өөр байв.Кү-3т тэр нэг ч
тойрог гүйцэтгэсэнгүй.Машиных нь ард хитэгт гарсан гэмтлийг олж
тогтоогоод эргээд түүнийг зам дээр гаргах цаг байсангүй гэж БМВ
багийнхан тайлбарлажээ.
Одоо К.Райконэнд Массагаас илүү оноо авч ДА гыг хошуучлах боломж
гарч байна.Б12 т орсон
Тоёота багын Т.Глок энэ удаа Труллигээс урдуур байр эзлэв.Шилдэг арав
бүр шилдэг тавд тогтмол шалгарч байсан Трулли цагийн хэсэгчилсэн
хэмжүүрийн нэгдүгээр хэсэгт хугацаа алдаж,дараагын хэсэгт алдсанаа
нөхөж чадалгүй байсаар тойргоо дуусгаж байсан байна. Бороонд
зориулсан тохиргоотой оролцсон , машины баланс тэнцвэр сайн
байгаагүй ,дугуйны сонголт зэрэг нь Кү-3 шалгараагүйд нөлөөлсөн
гэлээ.
Жагсаалтын сүүл хавиар байдаг нөхдийн дунд энэ удаад өөрчлөлт
оров.Форса Индиа багын А.Сутил нь багынхаа Ж.Физичэллагын урд Б19 т
орлоо.
Ням гаригын уралдаанд зарим багууд тухайлбал
Феррари,Хонда,Тоёота,Рэно зэрэг багууд бороотой нөхцөлд уралдах
тохиргоо багцдаа илүү анхаарал тавьж бороо орвол тэдэнд бага ч гэсэн
давуу талтай гэж тооцоолж байна.Арлын цаг агаар ихэндээ
дүнсгэр,нойтон байдаг,энэ удаа уралдааны үеэр ч бас тийм л байх биз
ээ .
loading...



