loading...

ФЦ Баерн Мюнхен багийн ахмад тоглогчдын нэг Зе Роберто багтайгаа гэрээгээ дахиж сунгахгүй гэж мэдэгдлээ. Түүний гэрээ 2009 онд дуусгавар болох юм байна. Өдгөө 34 настай бразил эр дахин 3-4 жилийн дараа зодог тайлах хүсэлтэй байгаа бөгөөд ямартай ч Бундеслигийн багуудад тоглохгүй гэнэ.
Тэрээр багийнхаа шинэ дасгалжуулагч Юрген Клинсманны талаар маш өндөр сэтгэгдэлтэй байгаа бөгөөд түүний хэрэгжүүлж байгаа шинэ төсөл нь Зед ихэд таалагдаж байгааг нуусангүй.
Зе Робертогийн хувьд энэ жилийн гол зорилго нь Аваргуудын Лигт өндөр амжилт гаргах явдал гэжээ. Тэрээр өмнө нь Байер Леверкузен клубт тоглож байхдаа Аваргуудын Лигийн финалд үлдэж Реал Мадрид клубт хожигдон цомын үзүүрээс атгаад алдаж байсан билээ. Өнгөрсөн жил тэрээр талбайн төв хэсэгт Голландын ван Боммелын хамтаар хагас хамгаалалтанд маш сайн тоглож байсан шиг энэ жил ч гэсэн багтаа чадах чинээгээрээ туслах болно хэмээсэн байна.
loading...



