Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Кори Маггетти Дайчидынх боллоо

GD Star Rating
loading...

NBA-ийн шилдэг довтлогчдын нэг хуучин Лос Анжелес Клипперст тоглож байсан Кори Маггетти мөн багаа сонголоо. Түүнтэй саяхан Барон Дависээ алдсан Дайчид 5 жилийн 50 сая долларын гэрээг үзэглэсэн байна.

Түүний талаар олон яриа гарч байсан ч олигтой цалин өгчихөөр баг цөөхөн байсан бөгөөд үсрээд Мэмфис, 76 гэх мэт багууд байсан ба бусад нь 5 эсвэл 6 саяаас илүүг өгч чадахааргүй багууд байсан юм. Харин Дайчидын хувьд Барон Дависээ алдсанаар цалингийн дарамтнаас гарсан бөгөөд энэ боломжоо ашиглаж дундажаар 22.1 оноо авч байсан довтлогчийг өөрийн болгож буй нь энэ юм.

Алтан мужын Дайчид гэх гоёмсог нэртэй тус багт одоогоор 9 тоглогч үлдээд байгаа бөгөөд үүнээс Монта Эллис, С.Ж.Уатсон, Коста Перович гурвын гэрээ сунгагдаагүй байгаа бөгөөд төвийн тоглогч Андрес Биедринс нь өөрөө гэрээгээ цуцлах боломжтой байгаа юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: