loading...
Бээжингийн олимп эхлэхэд яг нэг сар үлдэх мөчид буюу 7 сарын 8нд Бээжингийн олимпийн Үндсэн Мэдээллийн төв (MPC) үүдээ нээлээ.
MPC нь 7 сарын 25-аас 8 сарын 27 хүртэл хоногийн 24 цагийн турш үйл ажиллагаагаа явуулж дэлхийн өнцөг булан бүрт мэдээллийг цацна хэмээн тус төвийн дарга Ша Вангуан хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
Мөн MPC-ийн хажууд Олон улсын телевизийн дамжуулах төв ажиллах юм байна.
MPC нь 62,000 квадрат метр талбайтай, олимпийн түүхэн дэх хамгийн том медиа цент болж байгаа аж. Байршлын хувьд ч томоохон цэнгэлдэхийн зэрэгцээ ажиллаж байгаа вм байна. Тухайлбал “Шувууны үүр”, “Усан шоо”, Үндэсний битүү цэнгэлдэх, туялзуур сэлмийн төв, Олимпийн тосгон гэх мэт.
Үүнээс гадна уг байшинтай хоёр ч зочид буудал залгаатай байгаа. Энэ нь сэтгүүлчдэд маш том боломжийг олгоно гэж Ша мэдэгдэж байна.
Энэхүү медий төвийн давуу талыг дурдаад баршгүй. 971 хэлтэс ажиллах (бас л олимпийн түүхэнд хамгийн том нь) уг газар утасгүй интернэтийн иж бүрэн сүлжээ, фото зурагчдад зориулсан тусгай төв гэх мэт зүйлүүд нэлээдгүй бий.
фотог: Хосбаяр.Б
loading...





