loading...

За ийнхүү дөрвөн жилд нэг удаа болдог цомын төлөөх шигшээ тоглолт эхлэхэд бэлэн болж байнаа. FC МАХН багийхан өөрсдийн үндсэн өмсгөл болох улаан өнгийн хослолтой гарч ирсэн харин тэдний өрсөлдөгч Ардчилал United цагаан цэнхэр хослолтой тоглоно. Энэ хоёр багийн түүхийн тухайд гэвэл FC МАХН нь цомын далан удаагийн аварга болж байсан гэхдээ тэр үед Монголын лиг ганцхан багтай, тиймээс ямар нэгэн тоглолт бололгүй шууд аваргын цомыг гардуулдаг байсан. Эмээ өвөө зонхилсон энэ клубын фанатууд дээрхи амжилтаараа үнэхээр бахархдаг юмаа. За хоёр багийн ахлагчид болох Ховордорж, Баярдино нар гар бариснаар тоглолт эхэллээ. Талбайн ерөнхий шүүгчээр МАХН –ийн гишүүн, хажуугийн хоёр шүүгчээр МАХН –ийн гишүүн харин туслах шүүгчээр өмнө нь МАХН –ийн гишүүн байсан АН –ийн гишүүн тус тус ажиллана. Аrd Utd –ийн довтолгоо, Ховороо
хуурлаа цохилоо ээл дээ. Санамсаргүй нэгэн бөмбөг хаалганд орлоо, гэхдээ МАХН –ийнхан тайван байна аа. Тоглолт дөнгөж эхлээд байгаа учир тэдэнд боломж бий. МАХН довтолж байна, тэнд цаана Арвин орилоол гүйгээд байна даа, гэхдээ Баярдино дамжуулсангүй, Нямка авлаа, ямар удаан юм бэ, түүний бөмбөгийг Женаро Кёкшү цэвэрхэн тасаллаа, дамжууллаа, Алтанхуяг жигүүрээр орсон кросс хаялаа мөргөлөө…. за энэ бол гоол байлаа. Ардчилал United-ийн довтолгоо сайндаа биш манайхны хамгаалалт болохгүй байна аа. Тайлбарлагч миний хувьд аль нэгэн багийн талд орох ёсгүй болж буй тоглолтыг яг процессоор нь хүргэнэ. Хүрэлсүхийн довтолгоо, тэнд цаана Арвин орилоол гүйгээд байна даа, Хүрэлсүх дамжуулсангүй, Арвин хүнээсээ өөрөө булааж авлаа Дархан Аваргад хаясан, аварга авангуутаа дэндүү хүчтэй цөлчлөө дөө, харамсалтай. За ингээд
AН Utd –ийнхан довтолж байх хойгуур үзэгчидтэйгээ утсаар холбогдъё,,,
Баярдино бөмбөгөнд хүрсэн таслуулчихлаа. БатҮүл бөмбөг авсан түүнийг гурван талаас нь жийж унагалаа, үсдлээ … найруулагчаа реклам реклам.
Бат-үүл бэртэл гайгүй юм шиг байнаа, тархи нь хагарсан хөл нь баг зэрэг доголж футболк нь ялимгүй ханзарсаныг эс тооцвол төдийлөн ноцтой зүйл болоогүй. Шүүгч улаан хуудас өргөөд хүрээд ирлээ хэнд өгөх юм болоо, үсдэж татсан МАХН –ийн тоглогч авах байхаа. Заа Бат-үүлд өөрт нь улаан хуудас өгчлөө баашилсан гэж үзсийн болуу, удаашруулсан бичлэгээс харъя, эхлээд хөл рүү нь жийсэн унаагүй, цээж рүү нь тийрсэн тэссэн цаанаас жигүүрийн хамгаалагч ирээд алгадсан дараа нь Арвин үсдсэн, за энд яах аргагүй өөрөө МАХН –ын тоглогч руу муухай харсан юм байна аа. Шүүгч маш сайн анзаарлаа, ингээд AН Utd арвуулаа үлдлээ. Энэ бол МАХН –ы хувьд гоол оруулах сайхан боломж юмаа. Энхбалдо довтолж байна, тэнд цаана Арвин орилоол гүйгээд байна даа, дамжууллаа, бөмбөгөнд хүрэх хүн байсангүй. АН –ынхан довтолж байна, статистик үзүүлэлтүүдийг танилцуулъя тооны харьцаа одоогийн байдлаар 2 : 0 отон тоглолтонд АН Utd нийт 15 удаа орсон, бөмбөг эзэмшилт АН United 70%, тэгэхээр чинь FC МАХН 71%…. Биднийг ярилцаж байх хооронд тооны харьцаа 3 : 0 болжээ АН тэргүүлсэн хэвээр байна.
Тоглолтын 28 дахь минутанд шүүгч шүглээ үлээж эхний хагасыг өндөрлүүллээ. Хоёрдугаар үед биднийг улам илүү сонирхолтой тоглолт хүлээж байнаа. Тоглолтын хоёрдугаар хагас эхэллээ. Энд цугласан зарим нэг МАХН –ын фанатуудад мөнгө тарааж байна, мөнгө авч чадаагүй зарим нь уурандаа цамцан дээрхи бичигнээсээ М,Х хоёр үсгийг нь урж аван хаялаа. АН –ын довтолгоо, Ховороо хоёр хүний өөдөөс довтолж байна, Гончигоод хаялаа цохилоо, ..цохилоо, цохилоо, дэвслээ, үсдлээ, дэвслээ, шүүгч ирж салгалаа. МАХН –ын хамгаалагчид нэлээд шатжээ. Гэмтэл авсан Гончигоогийн оронд Гүнээ орж ирлээ. Гүнээгийн хувьд хувийн тоглолт сайтай, өөрийнх нь баг нь төдийлөн амжилт олохооргүй жижиг баг байсан учраас АН Utd багт ирсэн. Гүнээ довтолж байна, дамжууллаа… Тоглолт болж буй цэнгэлдэх хүрээлэнгийн тог тасарлаа, … Ямар учраас цахилгааны саатал гарсаныг тодруулах ажлын хэсэг гарсан гэсэн мэдээлэл байна. … за ашгүй тог ирлээ тоглолтынхоо тайлбарт эргэн оръё, тог тасарсан нэлээд хэдэн минутын хугацаанд FC МАХН –ынхан хоёр ч бөмбөгийг хаалганд оруулж тооны харьцааг 3 : 2 болгож ойртууллаа. Харин Ардчилал United –аас дахин нэг тоглогч улаан хуудсаар торгуулан хөөгдөж талбайд есүүлэхнээ үлджээ. Ер нь бол FC МАХН –ынхан үндсэн тоглолтоо гаргаж эхэллээ, Лүндээ довтолж байна, тэнд цаана Арвин орилоол гүйгээд байна даа, таслууллаа Ардчилал United сөрөг довтолгоонд орлоо МАХН –ы хамгаалагчид АН –ын довтлогч руу мөнгө сарвайгаад л байна даа, тэрнийхээ оронд түрүүнийхээ хүчтэй хамгаалалтыг хийсэн нь дээр дээ, за тэр, мөнгийг нь авсангүйд уурлан АН -ын довтлогчийг шууд өшиглөөд унагаачихлаа. Хоёр тоглогчийн маргааныг шүүгч ирж салгалаа, ер нь бол
FC МАХН харьцангуй илүү тоглож байна. МАХН –ын довтолгоон үргэлжилж байна, харамсалтай нь бөмбөгөө таслууллаа Ховороо бөмбөг авлаа хуурлаа, энэ юу вэ талбайд өөр нэг бөмбөг орж ирлээ, орж ирсэн нөгөө бөмбөгийг МАХН –ын довтлогч Баярдино авч цохин гоол орууллаа тооны харьцаа 3 : 3. Баярдино чи үнэхээр МАХН –ын шигшээ багийн од нь юмаа. Буруу бөмбөгөөр тоглосон АН United –ын хоёр хүн улаан карт авч хөөгдлөө, бусад тоглогч шар хуудас авлаа. Долоон тоглогчтой болсон ч АН –ынхан дутахааргүй тоглож байна. Тоглолтын үндсэн цаг дууслаа одоо шүүгч өөрийн мэдлийн хэдэн минутыг сунгана. Шүүгч 10 минут сунгажээ энэ бол МАХН –д тоог илүү гаргаж хожих сайхан боломж юм. … Цаг дууссан, гэвч шүүгч тоглолтыг зогсоосонгүй яагаад ч юм МАХН торгуулийн цохилт цохихоор боллоо. Харин АН –ын хаалгач шар авлаа, ингээд түрүүн нэг шар авсан тул хоёр шар карттай болж хөөгдлөө. Ийнхүү Баярдино хоосон хаалганд бөмбөгийг цохихоор боллоо, цохилоо хөндлөвч онолоо гэхдээ хажуугийн шүүгч бөмбөгийг тооцжээ, үнэхээр гайхалтай, тоглолтын эцсийн мөчид тэд хожиж чадлаа эрхэм хүндэт үзэгчдээ. Энд фанатуудын уур бухимдал дээд цэгтээ хүрч байх шиг харагдана, гэхдээ шүүгчийн шийдвэр бол шүүгчийн шийдвэр нэгэнт гарсан шийдвэрийг эсэргүүцээд ямар ч нэмэргүй юмаа. Харамсалтай нь зарим нэг согтуурсан фанатууд талбайд орж ирэн тоглолтыг тасалдууллаа.
Source: http://araichdee.blog.banjig.net/post.php?blog_id=7539&post_id=64938
loading...




hahahaha, NICE boljee
loading...
Arai l 1 taliig barisan bna sh d.
loading...
Vnexeer laitai bichjee. Eleg xushux shaxlaa
loading...
Нөгөө Ардчилсан United-ын фанатууд уурандаа FC МАХН-ын лок уруу дайран орж шатаасан талаар алга уу
loading...
Hantulga goy bichjee
loading...
aaann.. sorry… goy copy-djee…
loading...
Үнэхээр гоё болжээ элгээ хөштлөө инээлээ 2008 сонгуулийг жинхэнэ утгаар нь хөлбөмбөгт буулгасан байна шүү Шөвгийн 4-ийн тоглолт яасан юм болоо Энэ 2 яаж финалд үлсэн юм бол.
Минийхээр ийм юм болсон байхаа
Ардчилсан United vs FC иргэний зориг
FC МАХН vs АС иргэний Эвсэл(AC ИС)
loading...
Баяраа чи үнэхээр МАХН –ын шигшээ багийн од нь юмаа. Чамайг үнэхээр шүтэж амьдаръяааа…
loading...
holbombogoo gej
loading...
hantulga gulug yu bichcheev dee….
loading...
яг эсрэгээр нь их зөв бичжээ
loading...
hahaha eleg hoshih ni yamar goy bichee vee laitai
loading...
hehe buh yumiig ih goe nudend uzegdeheer bichsen bna sportnews.mn tnks!!!
loading...
ene bol ineeheer yum bnuu shal so sanagdchihlaa yu ch gehewdee za za togolsiimaa tsarhaai boljee bayr hvrgey
loading...
UNEHEER FUNNY YUM A! IIM ZUIL UNEHEER L BOLDOG SHDE! TE
loading...
Ene yostoi laitai bolj. Bichsen gart ni thks.
loading...
МАХН Юнайтед, Ардчилсан FC байхаа
loading...