Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Элтон Брэнд 76-чууд руу очих нь тодорхой боллоо

GD Star Rating
loading...

Долдугаар сарын 8-ны өдөр бүх хэвлэл мэдээллээр Лос Анжелес Клипперс багийн төвийн тоглогч Элтон Брэнд 76-чууд багтай 5 жилийн хугацаатай 82 сая ам.долларын гэрээ байгуулахыг зөвшөөрсөн тухай гарлаа.

76-чууд түүнд өгөх цалиндаа зай гаргахын тулд төвийн тоглогч Кэлвин Бүүт, залуу довтлогч Родни Карни нарыг Миннесота руу ирээдүйн драфтын эхний бүсээс авах эрхээр солилцож буй бололтой.

Харин Клипперсчүүд хүчирхэг холбогч Барон Давистэй шинэ гэрээ байгуулж улмаар түүнтэй мөн шинэ гэрээ хийхийг санаархаж 70 сая долларыг 5 жилд амлаж байсан юм.

Ийнхүү 29 настай Элтоны Клипперст өнгөрүүлсэн 9 жил төгсвөр болох шиг боллоо.

Филличүүд урьд нь Атлантагийн шонхор Жош Смитийг өөрийн болгох гэж санал тавьсан ч өнгөрсөн долоо хоногоос энэ асуудал дуусгавар болсон. Учир нь Филличүүдийн тавьсан саналыг Смит хүлээж аваагүй юм. Филличүүд 5 жилийн 66.7 сая долларын гэрээг Смитэд санал болгосон байсан юм.

Мөн Францын шигшээгийн довтлогч, Дайчдын бүрэлдэхүүнд тоглож байсан Майкл Пиетрүс Орландогийн Шидтэнүүдтэй урт хугацааны гэрээ байгуулсныг Орландогийн ерөнхий менежер Отис Смит Флоридагийн сонингуудад зарлажээ. Тодорхойлбол тэрбээр 5.2 сая ам.долларын цалинг нэг жилд авахаар болж буй бололтой.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: