loading...

Клинсманн шинэ aжлаа аваад бужигнуулж өгч байна. Залуу аргагүй л эрч хүчтэй байна аa. Бүр эхний өдрийн бэлтгэлээс анзаарагдаж байлаа. Мань хүн шинэ тоглогч авах гэж нэг их яарахгүй байгаа бололтой. Харин залуусаа улам тордож гялалзуулахад л түлхүү анхаарч байна.
Клинси ажлаа авсан өдрөө л Баерны бэлтгэлийн байрны дээвэр дээр Буддагийн шаргал баримал байрлуулсан нь олны анхаарлыг татсан. Өөрөө энэ талаар бэлтгэлийн талбай болон өрөөнүүдийг эерэг энергитэй болгох төлөвлөөгөөтэй байгаа гэж өгүүлсэн. Дараагийн өдрөөс нь л шинэ журам зааврууд гарч эхлэв. Тухайлбал Баерны бүх тоглогчид, дасгалжуулагч, бусад ажилтнууд өдрийн 8 цаг буюу 9.30-17.30 хүртэл Грүнэвалдад байрлах бэлтгэлийн лагерт байх ёстой боллоо.
Магат болон Оттмарын үед байсан бэлтгэлийн хуваарийг өөрчилж тоглогчид өдөрт үдээс өмнө, үдээс хойш 2 удаа бэлтгэлд хамрагдах бөгөөд өглөөний ярианы дараа эхний бэлтгэл эхлэх бол өдрийн хоолны дараах завсарлагааны дараа 2 дахь бэлтгэлээ хийх юм байна. Мөн тоглогчид өдөр болгон тодорхой нэг хэлийг сонгон авч гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх ёстой гэнэ. Клинсманн энэ тухай ярихдаа тоглогчдын толгойг цэнэглэх шаардлагатай, ялангуяа гадаад тоглогчдыг германаар сайн ойлгодог болгох хэрэгтэй байна гэжээ. Мөн тоглогчдод зүгээр ч нэг мэдлэг олгох биш тоглолтын үед зөв шийдвэр гаргах чадварыг суулгах болно гэсэн байна. Түүнчлэн урьд асар олон тоглогчид гар утсаар ярьж, тоглож цаг нөхцөөдөг байсан бол одооноос тэд ингэх боломжгүй боллоо. Өглөө 9.30-д утсаа унтрааж зөвхөн үдийн хоолны үеэр л асааж болох бөгөөд орой бэлтгэлийн байрнаас явах хүртэл дахин унтраах ёстой юм байна. Гар утас тоглогчдын анхаарлыг сарниулах сөрөг талтай гэж Клинси үзжээ. Мөн сурвалжлагч, хэвлэл мэдээлийнхэнийг Баерны бэлтгэлийн үеэр болон хэвлэлийн бага хурлын үеэр зургийн аппаратныхаа спичикийг хэрэглэхгүй байх ёстой гэсэн шийдвэрийг гаргажээ.
Өнгөрсөн 6 сард Баерны шинэ байр ашиглалтанд орсон бөгөөд энэ нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, тоглогчдод хэрэгтэй бүх зүйлээр бүрэн тоноглогдсон гайхалтай байгууламж юм байна. Энд багийнхан бүтэн өдрийн турш хамтдаа байх боломжтой болжээ.
8 цагийн урт удаан ажлын дараа тоглогчид гэртээ харьж гэр бүлтэйгээ өдрийн үлдсэн цагийг өнгөрүүлэх үүрэгтэй гэнэ. Учир нь гэр бүл гэдэг бол тамирчин хүний хувьд хамгийн чухал зүйл бөгөөд тоглогчдоо зүгээр нэг буудлын өрөөнд юу хийхээ мэдэхгүй хана ширтэн суухыг шинэ дасгалжуулагч хүсэхгүй гэсэн байна.
Энэ мэтчилэн Баерны шинэхэн залуу дасгалжуулагч ажилдаа ханцуй шамлан урам зоригоор дүүрэн орлоо.
АМЖИЛТ ХҮСЬЕ КЛИНСИ!!!
loading...




Клинси ч гайхалтай залуу шүү. Хийж байгаа алхмууд нь арай л ондоо
loading...
Миний нэрээр хэн юм биччихэв ээ…
loading...
DEERHIIG UNSHAAAD ENE L YOSTOI GERMAN SYSTEM DEE KLISSMAN BOL UNEHEER GAIHALTAI TOGLOGCH BAISAN GAIHALTAI COACH BAIH BOLNO BAYERN MUNCHEN D CHAMPIONS LEAGUE IIN AVARGA BOLOHOD TUN OIRHON BAINA SHUU
loading...
timee Bayern yamar aguu bag bilee.jinhene football uzdeg hun bol teriig mednee..odoo sain haalgach l Bayernd heregtei bna…ENE JILIIN UEFA D AYUL tarina gedegt itgej bnaaa..uragshaa bayern munich
loading...