Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » ҮСБХ » Дөлүүд ”мэргэн буудагч”-тай болов

GD Star Rating
loading...

Майамигийн Дөлүүд чөлөөт агент болоод байсан Жэймс Жонстой 5 жилийн 23 сая долларын гэрээ байгууллаа, энэ жилийн хувьд тэрээр 4 саяын цалин авах юм байна. Жэймсийн хувьд Майамид төрж өссөн бөгөөд Финикс, Портлэнд багуудад 3 жил тоглосны эцэст нутагтаа эргэн ирлээ.

Дөлүүд холын шидэлт сайн гүйцэтгэдэг тоглогчид болох Жэймс Пози, Жэйсон Капоно нарыгаа өөр баг руу явуулсан нь багийн амжилтанд нь сөргөөр нөлөөлөөд байсан билээ.

Жэймс Жонс өнгөрсөн улиралд дунд 58 тоглолтонд оролцож дунджаар 8.0 авч байсан төдийгүй холын шидэлтийг дунджаар 44 хувьтай гүйцэтгэж байжээ.

Майамигийн удирдлагууд түүнийг багт нь үгүйлэгдэж байгаа хоосон зайг нөхөх тоглогч хэмээн итгэж байгаагаа нуусангүй. Мөн Жэймс өөрөө ч гэртээ иргэж ирсэндээ тун их баяртай байгаагаа хэлжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Shobo says:

    Goy shuu MIAMI HEAT ireh jil zaaval AVARGA avnaa bi itgej bn.Buisley Marion Wade James Haslem geed olon gaihaltai odduudaas burdsen . Bi nasaaraa D.Wade iig demjinee . ZAAVAL AVARGA AVNAA !!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: