loading...
Луйз Фелипе Сколари Лампардыг багтаа үлдэх болно гэж хэлсэнд Франк Лампард ууртай байгаа гэнэ. (олон сонин)
Реал Мадрид багийн ерөнхийлөгч Рамон Калдерон Уимблдоны аварга Рафаэл Надальд Криштиану Роналду аль хэдийнэ манай багт орсон хэмээн сайрхжээ. (олон сонин)
Милан клубынхэн Арсеналаас Эммануэль Адебаяорыг зарна гэдгийг бичгээр мэдэгдэхийг шаардаж байгаа гэнэ. Гэвч Арсеналын хүсч буй 35 сая паунд дээр бүдэрсээр байна. (The Sun)
Амстердамын аякс багийнхан Клаас-Ян Хантелаарын үнийн доод хэмжээг 20 сая паунд гэснээр Манчестер Юнайтед, Арсенал нар боломжгүй гэж үзсэн байна. (Daily Mirror)
Астон Виллагийн менежер Мартин О’Нейлл Гарет Бэрригийн төлөө 17 сая паунд+Стив Финнан гэсэн саналыг тавьж байгаа ба төлбөрийг 2 жилийн хугацанд хэсэгчлэн төлөхийг хүсч байгаа аж. (Daily Mirror)
О’Нейлл Бэрригээс орж ирэх мөнгийг Валенсигаас Португалийн баруун хамгаалагч Мигелийг 11 сая доллараар авахад зарцуулах аж. (Daily Mirror)
Эвертоны менежер Дэвид Моейс Реал Зарагозагийн Диего Милитог өөрийн довтлогч Энди Жонсонгоор солихыг хүсч байгаа гэнэ. (олон сонин)
Уиган багийнхан Энди Жонсонг авна гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ. Тэдний гэр бүл нь тус хэсгээс гаралтай ба энэ нь том нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа аж. Түүний төлөө багийн рекорд 11 сая паундыг зарлагадахад бэлэн гэнэ. (Daily Telegraph)
Астон Вилла болон Блакберн багууд Роберт Гринд санал тавьсны дараа Лхагва гарагийн өглөө Вест Хэм багийнхан түүний цалинг нэмэхээр болжээ.(Daily Mirror)
Манчестер Юнайтед багийн хагас хамгаалагч Крис Иглзийг Барнли багийн босс 1 сая паундаар авах санал тавьсныг багийн удирдлагууд зөвшөөрчээ.(Daily Mirror)
Ипсвич багийнхан Германы Нюрембург багаас грек довтлогч Ангелос Харистеасыг 2,25 сая паундаар авахад тун ойрхон байна. (Daily Mirror)
Портсмут багийн Харри Реднап Реал Зарагозаас аргентин хагас хамгаалагч Пабло Аймарыг 6 сая паундаар авах санал тавилаа. (Daily Mirror)
Арсенал болон Тоттенхэм багууд Реал Мадрид багийн Рубен де ла Редийн 15 сая паундаар элсүүлэхийн төлөө тэмцэлдэж байна. (The Sun)
Бусад шар мэдээ
Экс Ливерпулийн туслах дасгалжуулагч Алекс Фергусоны туслах болох хамгийн магадлалтай хүн байна. Бордогийн менежер Лорен Блан ч бас үүнд яригдаж буй. (The Sun)
Тэрбумтан бизнессмэн Петер Куллум Норвич багийн эзэн Делиа Смиттэй клубийг 20 сая паундаар худалдаж авах хэлэлцээр хийж байна. (Daily Star)
Сандерлэнд болон Манчестер Сити багийн дасгалжуулагч байсан Петер Рейд энэ 7 сараас Тайландын шигшээ багийг 4 жилийн хугацаатай дасгалжуулах аж.(The Guardian)
Блакберн Роверс баг хоёр дахь америк эзэнтэй баг болж магадгүй байна. (The Times)
loading...




