loading...

Клипперсийн хуучин довтлогч Элтон Брэнд өнөөдөр албан ёсоор 76чуудтай гэрээгээ хийлээ. Тэрбээр 76чуудтай 5 жилийн 82 сая долларын гэрээнд гарын үсгээ зурсан байна.
Майами Хит баг довтлогч Жэймс Жонстой 5 жилийн 23 сая долларын гэрээг хийсэн байна. NBA-д зургаа дахь жилээ тоглохоор бэлтгэж байгаа Жонс өнгөрсөн улиралд Портлэнд Трэйлблэйзерс багийн бүрэлдхүүнд 58 тоглолтонд оролцож гараанд гурван удаа гарсан юм. Мөн дунджаар 8.0 оноо 2.8 самбар авч байсан бөгөөд гурваас 44% хувьтай шидсэн байна. Түүний гол онцлог нь холын зайнаас оновчтой шидэх чадвар нь юм.
Торонто Рэпторс баг мөн холбогч Испани гаралтай Хосе Калдеронтой урт хугацааны гэрээ байгуулж чаджээ. Хосе энэ жил 27 настай бөгөөд өнгөрсөн улиралд өөрийн хамгийн шилдэг тоглолтоо үзүүлж 11.2 оноо авснаас гадна 8.3 дамжуулалтыг дунджилж байсан. Одоогоор хэдий хэр хугацааны гэрээ хийсэн нь тодорхойгүй байна.
Мөн Даллас баг төвийн тоглогч ДиСагана Диопыг зургаан сарын дараа буцааж өөрсдийн болгожээ. Даллас 6 сарын өмнө Жэйсон Киддийн наймаанд түүнийг Нью Жэрси руу явуулсныг та бүхэн санаж байгаа. Блок шотын мэргэлжилтэн түүнд 5 жилийн 31 сая долларын гэрээг санал болгож үүнийг нь ч зөвшөөрч. Сенегал улсын иргэн Диоп 2005 онд чөлөөт агент байхдаа Далластай гэрээ байгуулсан бөгөөд нийт 214 тоглолтонд оролцохдоо дундажаар 2.1 оноо,5.1 самбар,1.5 блок шот хийж байсан юм. Тэр 2000 оны драфтаар NBA-д элсэн орсон.
loading...




“Брэнд Клиппирст” . Үгүй яах вэ зүгээр л сонсогдож байна. Ингээд драфтын нэг маань өөр өмсгөлтэй болж байгаан биз дээ. Сонсоод байсан чинь ер нь зүгээр солилцоонууд болжээ
loading...