loading...
Кори Маггети Дайчидтай 5 жилийн 50 сая долларын гэрээ хийсний дараагаар чөлөөт агент болоод байсан Клипперсийн хамгийн гол тоглогч болох Элтон Брэнд 76-чуудтай 5 жилийн 82 сая долларын гэрээг үзэглэснийг өнгөрсөн шөнө багийн ерөнхийлөгч болон ерөнхий менежер Эд Стефански албан ёсоор зарлалаа.

Өдгөө 29 насыг зооглож буй Брэнд нь анх 1999 оны драфтаар Чикагогийн бухнуудад очиж улмаар тухайн улиралдаа Шилдэг шинэ тоглогчийн шагналыг Стив Фрэнсистэй хамт хуваан авч байсан билээ. Мэргэжлийн 9 улирлыг ардаа орхисон Брэндийн статистик үзүүлэлтээс сонирхвол НБА-д нийт 614 тоглолтонд оролцсоноос 609нд гараанд, дунджаар 20.3 оноо авч /50.5% довтолгооны амжилттай/, 10.2 самбараас бөмбөг авалт, 2.7 оновчтой дамжуулалт, 2.1 хаалт, 0.94 бөмбөг таслалтыг нэг тоглолтонд 38.3 минутанд хийж иржээ. Энэ үзүүлэлт нь одоо тоглож буй тоглогчдоос кареерынхаа турш нэг тоглолтонд дунджаар 20+ оноо, 10+ самбараас бөмбөг авалт хийдэг дөрөвхөн тоглогчийн нэг болгодог. Эдгээр тоглогчид нь Тим Данкан, Шак, Гарнетт зэрэг багтдаг юм байна.

Барон Дэвис ирснээр Брэндийг үлдэнэ гэж олон хүн тэр дундаа багийн дасгалжуулагч Майк Данливи их найдаж байлаа. Баг нь түүнд 5 жилийн 70 сая долларын санал тавьсныг зөвшөөрөөгүй улмаар өнгөрсөн Мягмар гаригт 81 сая болгож өсгөснийг хүлээн авсангүй. Нэг зүйлийг сануулахад Дайчид Барон Дэвист 5 жилийн 90 сая долларын саналыг үл хайхран Клипперстэй 5 жилийн 65 сая долларын гэрээг байгуулаад Брэнд нийлэн хүчэрхэг хослол боллоо гэж баярлаж байсан цаг саяхан.
76-чуудын хувьд өнгөрсөн Мягмар гаригт Цөөвөр чонуудтай довтлогч Родни Карни, Калвин Бүүт, дээр 1-р тойргийн драфтын эрхээр хийсэн наймаагаар 76-чуудад Брэндэд өгөх цалингийн цэс гарч ирснээр Брэндийг ийнхүү өндөр үнээр авлаа. Харин Клипперс 2 үнэтэй гэрээтэй тоглогчоо явуулснаар цалингийн цэсний лимитэд хүрэхэд 58.68 сая доллар үлдлээ. Тэдний гол сонирхож байгаа хүнь Атлантагийн чөлөөт агент Жош Смит бөгөөд Шарлоттын Емека Окафорыг сонирхож магадгүй байгаа ажээ.
loading...




Их санасан газар 9 шөнө хоосон гэдэг шиг сахалт Дэвис л том шатлаа даа.
loading...