Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Германы хөлбөмбөг » Баерн мөнгөөр тоглогч авахгүй

GD Star Rating
loading...

null

Наймааны цонх нээгдсэнээс хойш хэсэг хугацаа өнгөрсөн ч Германы топ клуб Баерн Мюнхен шинэ тоглогчийн төлөө нэг ч цент гаргасангүй. Гэтэл Бундеслигийн бусад клубууд болох Вольфсбург 26 сая, Шальке 04 18.5 сая евро трансферт зарцуулсан байна.

Энэ зун Баерн хуучин багтайгаа гэрээгээ сунгаагүй 2 тоглогчийг л үнэгүй авч ирээд байгаа юм. /Тим Боровски – Вердер Бремен, Ханс Юрг-Бутт – Бенфика/

Яг нэг жилийн өмнө Баерн 70 гаруй сая еврог шинэ тоглогч авахад зориулж түүний үр дүнд Бундеслигийн болон цомын аварга болсон билээ. Харин энэ жил тэд шинэ тоглогчид мөнгө зарах шаардлагагүй гэж үзсэн бололтой.

Баерны шинэ дасгалжуулагч Юрген Клинсманны мэдэгдсэнээр тэд жил өндөр үнээр тоглогч авахгүй гэнэ. Шинэ дасгалжуулагч өөрийнх нь мэдэлд байгаа 24 тоглогчийг сайтар бэлтгэж Бундеслигт болон Аваргуудын лигт өндөр амжилт гаргахыг хичээнэ гэжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: