Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Брент Бэрри Пуужин руу явлаа

GD Star Rating
loading...

36 настай ахмад хамгаалагч Брент Бэрри Хьюстоны Пуужингууд багтай 2 жилийн гэрээ байгууллаа. NBA-д 13 жил тоглож буй Бэрри ийнхүү 6 дахь багтаа очих боллоо.

Ахмад хамгаалагч маань тэртээ 95 оны драфтаар Денверийн Шижир Алтнууд багт эхний бүсийн 15-аар сонгогдсон бөгөөд тэр жилээ солилцоогоор Лос Анжлес Клипперс багт очиж анхныхаа тоглолтыг хийж байжээ. Тэрбээр 2004-2005 оноос хойш Сан Антониод хүчин зүтгэсэн бөгөөд 2 ч удаа аваргын бөгж зүүсэн юм.

Түүний улирлын дундаж үзүүлэлт нь 7.1 оноо, 3.1 самбар, 3.3 дамжуулалт бөгөөд NBA-гийн бүх цаг үед гурваас оруулсан тоогоороо 6-д бичигддэг/1,346/ юм байна.

96 онд Клипперст дундажаар 79 тоглолтонд 10.1 оноо,2.9 дамжуулалт гүйцэтгэж байсан бөгөөд энэ амжилтаараа бүх америкын шинэ тоглогчдын хоёрдугаар багт нэрлэгдсэн байна. Тэрбээр дан ганц шиддэг тоглогч байгаагүй бөгөөд үүний баталгаа нь 96 оны Бүх ододын тоглолтын үеэр болдог Слэм Данкын тэмцээний аваргаар тодорч байсан нь юм.

Сонирхуулахад түүний эцэг Рик Бэрри 78-80 онуудад Пуужинд хүчин зүтгэж бүх шилдэг тоглолтоо үзүүлж байсан бол ах Жон Бэрри нь 2004-2006 онуудад мөн энэ багт тоглож байжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Жавхлан Батсайхан says:

    John Barry ah ni bsan yumuu? haraad bsan chin ustei l bolohoos bish halzan ahtaigaa adilhan yum bn shd hehe. ah ni ch gesen ih sain holoos buuddag gar bsan shd. minii medehiin denver, houstond bsan. harin duu barry-g ni houston-d tiim ch ih nemer bolohgui bolvuu gej bodoj bna.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: