Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » БТСГ, Чөлөөт бөх » Монголын баг II байрт

GD Star Rating
loading...

Азийн залуу бөхчүүд Катарын Дохад аваргаа тодруулсан тухай мэдээллийг үргэлжлүүлэн хүргэе. Монголын охидын баг илт давуу тэргүүлсэн бол хөвгүүдийн баг аман хүзүүджээ. Манай эрэгтэй чөлөөтийнхнөөс 96 кг-д Г.Ганням (Тэмүүжин) мөнгө, 55 кг-д Д.Цогтбаатар (Алдар), 66 кг-д П.Өнөрбат, 74 кг-д М.Батмөнх, 84 кг-д Н.Цэрэнчунт (бүгд Дархан) нар хүрэл медаль зүүсэн байна.
Монголын баг тамирчдыг гавьяат тамирчин Ц.Цогтбаяр (Алдар), спортын мастер Ц.Баярсайхан (Дархан) нар дасгалжуулж, олон улсын I зэргийн шүүгч С.Чинбат тэмцээнийг шүүн тунгаажээ.

Чөлөөт бөх

50 кг (8 бөх): 1.Ф.Жафари (Иран) 2.Ким Сүн-Гвон (БНСУ) 3.Н.Курбанов (Узбекистан), А.Хожаев (Казахстан) 5.Баярсайханы Батсүх (Монгол)
Б.Батсүх (Дархан) эхлээд Ираны бөхөд 0:1, 2:4, хүрлийн төлөө барилдаанд Казахстаны учраадаа 3:3, 1:7 оноогоор дийлдэв.

55 кг (11 бөх): 1.Х.Рахими (Иран) 2.Б.Сингх (Энэтхэг) 3.Дамдинбазарын Цогтбаатар (Монгол), Ф.Нусратов (Узбекистан)
Эхний даваанд гоц мөргөсөн Д.Цогтбаатар Энэтхэгийн бөхтэй гурван үеийн турш хүч үзээд 2:4, 2:0, 0:3 оноогоор ялагджээ. Улмаар Кыргызстаны У.Нурланыг 2:0, 3:0-ээр өвдөг шороодуулан хүрэл медалийн эзэн болсон байна.

60 кг (9 бөх): 1.М.Эсмаилпур (Иран) 2.Х.Сингх (Энэтхэг) 3.К.Танака (Япон), А.Валед (Ирак) 5.Энхбатын Эрдэнэбаяр (Монгол)
Дарханы залуу хүчтэн Э.Эрдэнэбаяр эхлээд гоц мөргөж, дараа нь Энэтхэгийн бөхөд 3:4, 4:2, 0:2, хүрлийн төлөө Японы бөхөд 0:1, 0:1 оноогоор хожигджээ.

60 кг (9 бөх): 1.М.Хоссейнхани (Иран) 2.Н.Ихтиёр (Узбекистан) 3.Пүрэвжавын Өнөрбат (Монгол), А.Донбаев (Кыргызстан)
2008 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ-д үзүүрлэсэн ОУХМ П.Өнөрбат эхлээд гоц мөргөв. Зооны аваргын төлөө барилдаанд Ираны бөхийг илүүрхэн (эхний үед 6:1) ялж байсан ч төгсгөл муу хийн 0:4, 0:1-ээр ялагджээ. БНСУ-ын Сёль Ынь-Бинг 1:3, 2:1, 3:0 оноогоор ялан хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

74 кг (9 бөх): 1.С.Тавакол (Иран) 2.А.Присянюк (Узбекистан) 3.К.Бердиев (Казахстан), Мягмарсүрэнгийн Батмөнх (Монгол)
М.Батмөнх Японы К.Этог 7:4, 4:4, Кыргызстаны И.Захакилбековыг 1:4, 1:1, 1:0-ээр ялж, Узбекистаны бөхөд 0:1, 0:4-ээр ялагдсан байна. Харин БНСУ-ын Ли Чань-Сүг 1:0, 1:0-ээр ялж хүрэл медалийн болзол хангав.

84 кг (9 бөх): 1.Н.Искаков (Казахстан) 2.У.Исманов (Узбекистан) 3.Найданпүрэвийн Цэрэнчунт (Монгол), А.Ражабзадех (Иран)
Эхлээд гоц мөргөж, хоёрын даваанд БНСУ-ын Ким Гван-Үкийг 3:0, 0:4, 2:0-ээр давамгайлсан Н.Цэрэнчунт зооны аваргын төлөө халуухан тулаан хийжээ. Тэрбээр Казахстаны бөхийг эхний үед 4:2-оор ялж, удаах үед 0:2-оор ялагдаж, шийдвэрлэх үед 1:0-ээр хошуучилж явсан ч цэвэр даруулах нь тэр. Хүрэл медалийн босгонд нь түүнд хариугүй учраа таарч эхний үед далаар нь тавилаа.

96 кг (10 бөх): 1.К.Гасеми (Иран) 2.Ганболдын Ганням (Монгол) 3.М.Сухаил (Ирак), Г.Избагамбетов (Казахстан)
Г.Ганням эхлээд гоц мөргөж, хоёрдахь учраа нь (Энэтхэгийн К.Мосам) дэвжээнд гараагүй тул шууд ялж, зооны аваргын төлөө Иракийн бөхийг II үед цэвэр дарлаа. Аваргын төлөө Ираны бөхөд эхний үедээ цэвэр ялагдав.

120 кг (7 бөх): 1.А.Гасемимонжази (Иран) 2.Ю.Аизава (Япон) 3.Хитеш (Энэтхэг), М.Мамедов (Казахстан)

Баг (14 орон): 1.Иран 78 оноо 2.Монгол 53 оноо 3.Энэтхэг 50 оноо 4.Казахстан 47 оноо 5.Узбекистан 43 оноо 6.БНСУ 42 оноо

Ираны бөхчүүд найман жингийн долоод нь алтан медаль зүүж хосгүй ялалт байгууллаа. Тэднийхээс зөвхөн 84 кг-ийн бөх л финалд үлдээгүй юм.

Тайванийн Тайнан хотод байт харвааны оюутны дэлхийн аварга шалгаруулах VII тэмцээн явагдаж байна. Долдугаар сарын 6-ны 17 цагт тэмцээний хотхонд Монгол улсын тугийг өргөх ёслолын ажиллагаа боллоо.
Тэмцээнд 27 орны баг тамирчид оролцож байгаа ба 12 багийн 48 эрэгтэй, 44 эмэгтэй тамирчин оролцож байна. Манай улсаас гурван эмэгтэй (А.Энхтуяа, Б.Нямцэцэг, Ч.Оюунсүрэн), хоёр эрэгтэй тамирчин (Б.Доржсүрэн, О.Оргил) дасгалжуулагч Т.Цогтбаярын хамт оролцож байгаа ба ганцаарчилсан, эмэгтэй багийн төрөлд цэц мэргээ сорино.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. ШУДАРГА ГАР says:

    А.БАСХҮҮГ ЧӨЛӨӨТ БӨХӨӨС ЗАЙЛУУЛАХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛСЫН ЧӨЛӨӨТ БӨХ СЭРГЭХГҮЙ БОЛЖЭЭ. ЭНЭ ХҮН ХЭРҮҮЛИЙН БУЗРЫГ МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХӨД НЭВТ ШИНГЭЭСАЭН ТУЛ БИД ӨӨДЛӨХГҮЙ БАЙГАА ЮМ.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: