loading...
BEIJING, July 10, 2008
Олимпийн өмнө ОУОХ шинэхэн сурталчилгааны видеогоо олонд түгээлээ. Энэ видеонд Хятадын сагсан бөмбөгч Яо Мин, хөнгөн атлетикч Лиү Сиан нар оролцсон нь бүр сонирхолтой болж байна.
Түүнчлэн теннисний хаан Швейцарь Федерер, усанд сэлэлтийн хатан хаан Франц Лоре Мануд, хөнгөн атлетикч Орос Исенбаева нар оролцон тогложээ.
Heroes буюу “Баатрууд” нэртэй уг дүрс нь олимпийг олонд таниулах, ойртож буй олимпод хүмүүс их анхаарлаа хандуулахад их дөхөм болно гэж BOCOG үзжээ.
Түүнчлэн уг видеонд Этиопийн холын зайн гүйгч Кенениса Бекеле, Хайле Гебрселеласи, Италийн гимнастикч Ванесса Феррари, Шведийн олон төрөлтийн Каролина Клюфт нар тогложээ.
loading...




