loading...
Фрэнк Лампард Интер Миланд орохдоо дуртай байгаа хэмээн Италийн клубын захирал Габриеле Ориали хэлжээ. (Mediaset TV, 2233 BST)
Ливерпулийн менежер Рафа Бенетиз Тоттенхэмийн довтлогч Робби Кийнийг сонирхож байснаа хэлжээ. Гэвч Давид Вильягийн тухай асуудлаас болоод энэхүү асуудлыг больсон байна. (www.liverpoolfc.tv, 1447 BST)
Тоттенхэм багийнхан Эспаньолын довтлогч Луис Гарсия, Блакберний Дэвид Бэнтли нарыг элсүүлэхэд тун ойрхон байгаа аж. (BBC Sport, 1357 BST)
Арсеналын хагас хамгаалагч Александр Хлеб Барселона багтай дөрвөн жилийн, 15 сая паунд гэрээ байгуулжээ. (The Sun)
Буучид өөрсдийн хагас хамгаалагч Жилберто Сильвагаа Грекийн Панатинайкос руу үдэхээр болж байна. (олон сонин)
Гэхдээ Арсен Венгер Марселийн Самир Насрид 11,5 сая паунд зарцуулна гэнэ. (The Sun)
Арсеналынхан Андрей Аршавины төлөө 19 сая паунд зарлагадахад бэлэн байгаа ч Зенитийн удирдлагууд 24 сая паундыг хүсч байгаа аж. Гэхдээ Андрейгийн агент энэ наймаа явагдаасай гэж хүсч байгаа гэнэ. (Star)
Түүнчлэн Буучид Колумбийн довтлогч Радамел Фалькаог сонирхож байгаа гэнэ. Түүнийг Ривер Плейт 8 сая паундаар үнэлж байгаа. (The Sun)
Франк Лампардыг авах Интерийн оролдлогыг Челсигийн эзэн хаалт тавьжээ. (олон хэвлэл)
Гэхдээ Интерийн ерөнхийлөгч Массимо Моратти Абрамовичтой уулзаж энэ асуудлыг шийднэ гэж үзэж байгаа гэнэ. (The Sun)
Лампард өөрийн найзууддаа багаасаа явах гэж байгаа, Челсиг орхих цаг нь болсон гэж хэлсэн гэнэ. (Daily Express)
Дидьер Дрогба ч мөн Стэмфорд Бриджийг орхихыг хүсч байгаа. Иймд Цэнхэрүүд түүнийг орлох хүнийг олох хэрэгтэй болждээ. (Daily Star)
Челсигийнхэн Реал Мадридын Робиньог хүсч байгаа гэнэ. Харин эзэн хааны баг 30 саяар түүнийг үнэлж байна. (Daily Star)
Камеруны хаалгач Карлос Камени Тоттенхэм рүү шилжих шилжилтээ цуцаллаа. Тэр гэрээний нөхцлөө тохирч чадаагүй ба Тоттенхэмийнхэн түүнийг Африкийн цомд явах эрхийг нь гэрээнд тусгахгүй гэжээ. (Daily Express)
Рафа Хави Алонсог 15 саяар зарахаар төлөвлөж байгаа ба хэрвээ энэ наймаа бүтвэл Астон Виллагаас Гарет Бэрриг авах том болож гарч ирнэ.
Вест Хэмийнхэн Лациогийн хагас хамгаалагч Валон Бехрамиг авах тухай яриагаа больжээ. Бехрами бараг Вердерт очиж байгаа гэнэ. (The Sun)
Ньюкасл багийнхан Удинезегийн Швейцари хагас хамгаалагч Гохам Инлерийг 5 сая паунд төлөн гэрээг нь цуцалж авахад тун ойрхон байгаа ажээ. (Daily Mirror)
Блакберн багийнхан 6 сая паундаар үнэлэгдээд байгаа Эквадорын хагас хамгаалагч Сегундо Кастиллог сонирхож байна. (Daily Mirror)
Экс-Челсигийн төвийн хамгаалагч Бабаяаро Портсмут багт бэлтгэл хийж байгаа гэнэ. (олон хэвлэл)
Фулэм урьд шөнө 6 сая паундаар Вест Хэмээс Бобби Замораг авчээ. (олон хэвлэл)
loading...



