loading...

ҮСБХ-ын 2008 оны сонгон шалгаруулалт саяхан болж өнгөрсөн билээ. Энэхүү сонгон шалгаруулалтнаас өнгөрсөн улиралд лигийн хомоол хамсан Майамигийн Дөлүүд баг 2 тоглогч сонгон авсны нэг нь Марио Чaлмерс билээ. Уг нь түүнийг Миннесотагийн Цөөврүүд драфтын 3, 4-өөр сонгож авсан боловч урьд хийсэн солилцооны дагуу Майами руу шилжүүлсэн юм.
Тэрээр Канзасын их сургуулийн сагсан бөмбөгийн багт 3 жил амжилттай тоглож багаа 2007-2008 оны улирлын аварга болоход чухал үүрэг гүйцэтгэн, цаг дуусахаас өмнө хожлын оноог авч байжээ. 2007 онд тэрээр Оклахомагийн Маркус Дөвийн хамтаар шилдэг хамгаалан тоглогчийн шагналыг хүртсэн бол Бүх Америкийн хамгаалалтын нэгдүгээр баг мөн бүх Америкийн хоёрдугаар багт тус тус багтжээ.
Супер Марио хочит Чaлмерс нь өдгөө 22 настай бөгөөд түүнийг сагсан бөмбөгийн экспертүүд энэ жилийн драфтын хоёрдугаар бүсээс сонгогдсон тоглогчдоос хамгийн шилдэг нь гэж үзэж байна. Учир нь тэрээр яг одоо Орландод болж байгаа ҮСБХ-ны зуны лигийн тоглолтуудад багаа амжилттай удирдаж 3 хожил авхуулаад байна. Марио одоогоор дунджаар 16 оноо авч, 6.25 оновчтой дамжуулалт гүйцэтгэж байгаагаас гадна хамгаалалтанд маш сайн оролцож байгаа аж.
Индианагийн Жороо Морьтнуудын ерөнхийлөгч Лерри Берд түүнийг нээлт болсон тоглогч хэмээн дүгнэсэн бол Нью Жерсигийн Торнуудын ерөнхий дасгалжуулагч Лоуренс Фрэнк “Тэр энд байгаа тоглогчдын хамгийн шилдэг нь биш юмаа гэхэд топ 3-ын нэг нь мөн” гэж өгүүлсэн байна.
Үүнээс харахад олон хүн Марио Чaлмерст итгэж, түүнийг Дуэйн Уэйд, Майкл Бийсли нарын хамтаар их зүйлийг бүтээнэ гэдэгт найдаж байна.
loading...




наад нөхөр чинь битүү морь байсан.Миами ч эрс дээшилхэнэ дээ..
loading...
MIAMI ireh jil zaaval avarga avnaa.
loading...
zail
loading...
miami 2-3 jiliin daraa togtmol sain togloj avraga avna
loading...