loading...
Эквадорын хагас хамгаалагч Алехандро Кастильо өөрийн Белградын Улаан Од багийнхнаасаа Блакберн баг руу явуулахыг шаарджээ. (La Red radio, Ecuador)
Сандерлэнд багийнхан Румын хамгаалагч Дорин Гойаныг багтаа ойролцоогоор 3,85 сая паундаар элсүүлэн авчээ. (Press Association)
Эспаньол багийн ерөнхийлөгч Даниел Санчез Ллибре Тоттенхэийн сонирхож байгаа Луис Гарсияд ямар нэгэн албан ёсны санал ирээгүй хэмээн мэдэгдсэн байна. (Clubcall, 1410 BST)
Ливерпуль багийнхан Ньюкасл баг руу хагас хамгаалагч Дэнни Гутриг үдлээ. (Liverpool Echo, 1215 BST)
Ньюкаслийн вингер Чарльз Н’Зогбиа багийн менежер Кевин Кигантай өөрийн ирээдүйн тухай ярилцах аж. Тэр Арсенал эсвэл Тоттенхэм рүү явахыг ихэд сонирхож байгаа билээ. (France Football, 1115 BST)
Арсеналын Арсен Венгер удахгүй явах Эммануэль Адебаяорын оронд Клаас Ян Хантелаарыг авахыг хүсч байна. (Daily Star)
АС Миланы хагас хамгаалагч Йоанн Горкуфф Адебаяорын наймааны нэг хэсэг болох бололтой. (Daily Express)
Фрэнк Лампард Роман Абрамовичийн санал болгосн долоо хоногийн 140,000 паундын 4 жилийн хугацаатай гэрээг хүлээж авалгүй багаа орхилоо. (Daily Star)
Харин экс-Челсигийн дасгалжуулагч Жозе Моуриньо Лампардыг дэлхийн хамгийн шилдэг мэргэжлийн хөлбөмбөгчин гээд багтаа авахыг хүсч байгаагаа хэллээ. (олон хэвлэл)
Челсгийнхэн Реал Мадридын Робиньо, Валенсигийн Давид Вилья нарт санал тавихаар зэхэж байгаа гэнэ. (Independent)
Андрей Аршавин энэ бүгдийн эцэс Зенитдээ үлдэх вий гэхээс айж байна. (Daily Telegraph)
Блакберний дасгалжуулагч Поол Инс нэгэн цагт Ливерпуль багт хамтдаа хүчин зүтгэж байсан Робби Фаулерт санал тавьсан байна. Түүний одоогийн тоглож буй Кардифф баг ч түүнд нэг жилийн гэрээг санал болгоод буй аж. (Daily Mirror)
Манчестер Ситигийн дасгалжуулагч Марк Хьюз, Астон Виллагийн Мартин О’Нейлл нар Блакберний хаалгач Брэд Фриделийн төлөө тэмцэлдэх гэж байна. (Daily Mail)
Вест Хэм багийн зүүн-хамгаалагч Жорж Маккартни Сандерлэнд рүү очихгүйгээр багтаа үлдэхийг хүсч байгаагаа хэллээ.(Various)
Рэйнжерс багийнхан Уатфорд багийн төвийн хамгаалагч Дэнни Шиттуг элсүүлэхэд тун ойрхон байна. Тэд өмнө нь тавьсан саналынхаа үнийг нэмжээ. (Various)
Эвертон багийн хаалгач Тим Ховардын нөөцөөр Спортингийн хаалгач Владимир Стойковичийг сонгохоор оролдож байна. (Various)
Лос Анжелес Галакси болон АНглийн шигшээгийн хагас хамгаалагч Дэвид Бекхэм хуучин багийн андууд болох Пол Инс болон Марк Хьюз нар аль хэдийнэ том багуудын дасгалжуулагч болсонд гайхшарч байна. (The Sun)
loading...




Fenerbahce sign Spain striker Guiza from Mallorca
loading...