loading...
MADRID (AFP) – Өнгөрсөн Ням гарагт Английн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бекхэм өөрийн хуучин Реал Мадридын багийн гишүүн Зинедин Зиданыг бүх үеийн түүхэн дахь хамгийн шилдэг тоглогч хэмээн нэрлэв.
Энэ жил 33-настай Англи залуу өдөр тутмын спортын Marca д өгсөн ярилцлагаа цааш үргэлжлүүлэхдээ түүний 3 жил Реалд Зидантай хамтдаа тоглосон мөч нь түүний мөрөөдөлд хүрэх хамгийн сүүлчийн алхам нь байсан хэмээв.
100 гаруй тоглолтыг багийн ахлагчийн хувиар тоглосон авъяаслаг хөлбөмбөгчин хэлэхдээ “Миний хувьд тэр бол бүх үеийн түүхэн дахь хамгийн агуу тоглогч” хэмээв.
Одоогоор Лос Анжелес Галакси багт тоглож буй Бекхэм цааш хэлэхдээ одоо цаг үеийн Испанийн хамгийн шилдэг тоглогчоор Барселона багийн найруулан тоглогч Хавиг нэрлэсэн бөгөөд саяхан болж өнгөрсөн Евро 2008 тэмцээний хамгийн шилдэг тоглогчоор түүнийг шалгарсан нь жинхэнэ нүдээ олсон хэрэг хэмээн үзэж байгаа аж.
Мөн түүнчлэн Еврод үзүүлсэн Реалын хуучных нь анд Икер Касиллас мөн тун удахгүй өөрийн тоглолтоороо дэлхийд тэргүүлэх болно хэмээв.
Хэдийгээр тэрбээр Холливүүдэд амьдарч байгаа ч гэсэн түүнийг жүжигчин болно гэсэн цуу яриа нь худлаа гэдгийг мэдэгдээд эргээд Мадриддаа очиж амьдрах хүсэлтэй байгаагаа мөн хэлжээ.
loading...



