Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Элдэв мэдээ (шар мэдээ) » 2009 оны 2 сараас эхлэн ДАШТ ын тасалбар зарагдана

GD Star Rating
loading...

2010 оны Хөлбөмбөгийн ДАШТ ний тасалбарыг Нэлсэн Мандела барин зогссон байгааг та бүхэн харж байна. Энэхүү тэмцээний тасалбарыг 2009 оны 2 сарын 2 ноос эхлэн худалдаалж эхлэх гэж байна.

Энэ талаар ФИФА гийн 2010 оны ДАШТ ийн тасалбар борлуулалт хариуцсан ажилтан Дэвид Уилл зарлав.

Хөлбөмбөгийн хорхойтон бүрийг хамруулж дамын наймаачидад тасалбараа олон тоогоор нь борлуулахаас зайлсхийх зорилгоор ФИФА энэ удаа нэг худалдан авагчид 7 тоглолт бүрт 4 тасалбар худалдаж авах эрхээр хязгаарлаж байна.

ДАШТ-д оролцож байгаа багуудын хөгжөөн дэмжигчдэд хуваарилсан байдаг тасалбарын тоог 8 хувь байсныг нь 12 хувь болгон нэмэгдүүлсэн байна.

Одоогоор тасалбарын үнэ тодорхойгүй байгаа бөгөөд хамгийн хямд тасалбар нь ӨАБНУ ийн дундаж орлоготой иргэд үзэж болохуйц байхаар төлөвлөж байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: