loading...
MADRID (AFP) – Реал Мадрид баг Гамбург багийн хагас хамгаалагч Рафаель ван дер Ваартыг 5 жилийн хугацаатай 20 сая евро буюу 31.4 сая долларын гэрээг санал болгосон тухай Испанийн спортын өдөр тутмын Марса сонин мэдээлэв.
Энэхүү мэдээ нь нөгөө ривал болох Атлетико Мадрид Ваартын араас шаргуу хөөцөлдөж энэ жил 25 настай тоглогчийг 15 сая еврогоор авах санал тавьсаныг мэдээллэсний дараа гарчээ.
Гамбургийн шинэ дасгалжуулагч Голландын иргэн Мартин Жоль Ваартыг өөрийн хагас хамгаалалтандаа тоглуулах сонирхол өндөр байгаагаа илэрхийлсэн.
Ван дер Ваарт нь Гамбург багт 2005 оноос хойш тоглож байгаа бөгөөд 2010 хүртэл тоглох гэрээтэй боловч өөрөө хэлэхдээ би Испанид тогломоор байна гэсэн аж.
Өнгөрсөн улиралд Испанийн Валенсия түүнийг сонирхож Гамбургийн удирдлагуудтай зөвшилцсөн боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй билээ. Харин энэ удаа яах бол?
loading...




Vaart uuruu ene yariag uguisgeed ene jiliin huvid Hamburgt uldene gesen. Gehdee Hamburgiin amjiltaas shaltgaalahguigeer ireh jil tom bag ruu yavah ni barag todorhoi baih.
loading...