Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Элдэв мэдээ (шар мэдээ) » Америкт яагаад хөлбөмбөг хөгждөггүй вэ

GD Star Rating
loading...

Би ч хөлбөмбөг сонирхож эхлээд удаагүй байгаа хүн л дээ. 3, 4 жил л болж байгаа байх. Хамгийн анх сонирхож эхэлсэнээс хойш хөлбөмбөг гэж ярьдаг орнууд дунд Америк байгаагүйг өнөөдрийг хүртэл гайхсаар ирэв. Ер нь яагаад Америкт хөлбөмбөг тийм их хөгжихгүй байна? Энэ талаар та бодож үзсэн үү? Тэгвэл таньд дараахь 7 шалтгаанаас болоод энэ их хөгжилтэй улсад дэлхийн хамгийн их хүн үздэг спорт хөгжихгүй байгааг тайлбарлах гэж оролдъё.

1.    Америкчуудад тэвчээр хатуужил бараг л үгүй.

Хөлбөмбөг бол маш их тэвчээр, тэсвэр хатуужил шаарддаг спорт. Америкчууд тиймрэхүү зүйлийг ойлгодоггүй гэж хэлж болно. Харин адилтгаж болох спорт нь гэвэл машин зогсолтгүй 90 милийн хурдтай явж 600 майль газрыг өндөр хурдаар туулдаг. Гэхдээ хөлбөмбөгийг бодвол NASCAR нь осол аваар, пит стоп ба фэнүүдийн сэтгэлийн хөөрөл ихтэй байдаг. Америк хөлбөмбөг ч гэсэн байнгын зогсолттой, 4 үеийн туршид л аль болох завсарлаад байдаг. Бейсбол, сагсан бөмбөг ч гэсэн тэр байнга л завсарлаж, зогсож байдаг.

2.    Бага оноо

Хөлбөмбөг бол маш их өрсөлдөөнтэй спорт. Тийм ч учраас хоёр багуудын өрсөлдөөний эцсийн үр дүн нь 0-0 ээр дуусах тохиолдол зөндөө байдаг. Харин америкууд бол тийм юмыг сонирхохгүй. Тэд аль болох л их оноо аваад хөлбөмбөг үзмээр санагдвал 5 – 6 гоолын хүлээлттэй суух болно. Гоол орох мөч хэдий гоё байдаг ч 90 минутын туршид хэн нь гоол хийхийг харах гэрч болно гэдэг нь үзэгчдээс бас л их тэвчээр шаардана.

3.    Америкчууд бол бүдүүн.

Америк эрэгтэй хүний дундаж жин 86.65кг. Өөрөөр хэлбэл 40 жилийн өмнөх эрэгтэй хүнийхээс 9 кг-аар их. Хүүхдүүдийн таргалалт ч гэсэн айхтар байна. 6 аас 12 насны хүүхдүүдийн 20% нь илүүдэл жинтэй аж. Тэсвэр, хатуужил шаарддаг хөлбөмбөгт тийм хүнд жинтэй хүмүүс өндөр амжилт гаргах нь юу л бол. Нэг хөл рүү нь жийгээд ороход гэмтээд босч ирэхгүй нилээн л удах байх. Хөлбөмбөг бол том эрчүүдийн тоглоом биш.

4.    Хөлбөмбөгт багийн тоглолт л хэрэгтэй.

Хэдийгээр Анри, Рональду, Рональдо ба Бекхэм мэтийн алдартай тоглоч нар байдаг ч тэд багийн тоглолтонд л найдаж тоглодог гэдгийг санах хэрэгтэй. Америк хөлбөмбөг, бейсбол ба сагсан бөмбөг нь хэдий багийн спорт мэт харагддаг хэдий ч нэг од тоглогчтой байхад өндөр амжилт гаргадаг үзэгдэл нэгэнтээ бий болчихжээ: Peyton Manning, Lebron James, ба Randy Johnson нарыг үүнд нэрлэж болно. Хөлбөмбөгийн нэг л байрлалын тоглогч алдаа гаргахад тэр багийн амжилт тэр чигтээ эргэх тохиолдол бий. Хамгаалалтын нэг алдаа гаргаад гоол алдахад л байдал хэцүүднэ. Харин америкийн бусад спортын багийн тоглогч нар баатар болж багтаа ялалт бэлэглэх дуртай байдаг. Хөлбөмбөгт ч баатар болох хэцүү дээ..

5.    Статистикийн хомсдмол байдал.

Бүхий л спортын төрлүүд статистикээр арвин их байдаг. Сая сая Америкийн спорт сонирхогчид тэрхүү статистикийг харж баясч суудаг. Хөлбөмбөгт бол амжилттай дамжуулалт, такл, гоол ба хаалт л гэсэн үзүүлэлтийг тооцож болно. Мэдээж булангийн цохилт, картуудыг тооцож болно л доо.

6.    Америкт өрсөлдөөн байхгүй.

Америкийн Хөлбөмбөгийн Лигит 16 хотын 16 баг л байдаг. 2 бүсэд хуваагаад тоглуулдаг бол бусад спортын маркетинг нь зэргэлдээх хотуудын өрсөлдөөнийг бий болгох зорилгоор маш их зүйлсийг авч хэрэгжүүлдэг. Жишээ нь Carolina v. Duke, New York v. Boston, USC v. UCLA, гэх мэт. Өрсөлдөөн дундаас л хамгийн үзүүштэй тоглолт бий болдог гэдгийг бид бүгд мэднэ. Европт бол яг эсрэгээрээ. Улсууд хоорондоо өрсөлдөхөөс гадна улс доторх хотууд нь хоорондоо хүчтэй өрсөлддөг.

7.    Америкчууд бол яг таг зүйлд л дуртай.

Америк хөлбөмбөг тоглож байгаа тоглогч бөмбөгөө унагаахад фэнүүд нь орилдог. Бейсбол тоглож байхад ч сагс тоглож байхад ч фэнүүд нь хэзээ ямар үед орилохоо мэдэж суудаг. Өөрөөр хэлбэл тэд төгс зүйлд дуртай бөгөөд аль нь зөв, аль нь буруу вэ гэдгийг аль хэдийнээ мэдэж суудаг. Харин тэдгээр үзэгчдийг хөлбөмбөг үзүүлвэл тэд төдийлөн сэтгэл хангалуун байхгүй л болов уу даа.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. Гочоо says:

    Америкчууд бас аймшигийн хамгаалалт энэ тэртэй хувцастай хүнийг л лайтай спортлог эр гэж харна. Тиймээс шоорт подоолктой гарыг бол нүцгэн бацаан охидын тоглоом тоглож байна гэж бодно.

    GD Star Rating
    loading...
  2. Goyo bichleg bnaa

    GD Star Rating
    loading...
  3. hERERA says:

    Өөр бас нэгэн чухал зүйл байдаг л даа. Хөлбөмбөгийг (соккерийг) эмэгтэйчүүдийн баг нь эхэлж амжилт гарган хөгжүүлчихсэн учир бас хөлбөмбөг нь эмэгтэй хүн тоглох боломжтой болсоноороо “охидын наадам” гэсэн имижийг бий болгочихсон хэрэг. Холливудын нэлээд олон коллежийн кинонд хүртэл эмэгтэйчүүд нь соккер тоглоод л байдаг шт. Бэкхэм гэхдээ нэлээд олно хүнийг урвуулж татаж байгаа байх л даа.

    GD Star Rating
    loading...
  4. Javkhlan says:

    Goy bichjee.

    GD Star Rating
    loading...
  5. naraa says:

    kk

    GD Star Rating
    loading...
  6. manufan says:

    oh nice!!! true

    GD Star Rating
    loading...
  7. Xocoo says:

    Тиймээс шоорт подоолктой гарыг бол нүцгэн бацаан охидын тоглоом тоглож байна гэж бодно hehe neeree ch tegeh bx shuu.

    GD Star Rating
    loading...
  8. messi says:

    za bas ene aziin zarim ornuudad hugjuugui sh de japan korea bol delhiin avargaas hoish l hugjij bga

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: