loading...

Беларус гаралтай хөлбөмбөгч Александр Хлеб Каталоны Барселона клубт хүчин зүтгэхээр боллоо. Тэрээр Барселонад эмнэлгийн үзлэгээр орсоны дараа шинэ багтайгаа гэрээ байгуулах юм байна.
Өдгөө 27 настай энэ хагас хамгаалагч 2000 онд Беларусын БАТЕ Борисов клубээс Бундеслигийн ВфБ Штуттгарт клубт 150000 еврогоор ирж 5 жилд 137 тоглолтонд оролцон 13 гоол оруулж байжээ. Улмаар 2005-06 оны улиралд 15 сая еврогоор Арсеналыг зорьсон юм. Түүний хувьд Английн хатуу ширүүн лигийнт гайхалтай дасан зохицож 89 тоглолтонд тоглож 7 гоол хийжээ.
Хлебыг Бундеслигийн ФЦ Баерн клуб элсүүлэх сонирхолтой байсан ч өөрөө Каталоны багийг илүүд үзсэн юм. Барселона клуб түүний төлөө 15 сая евро гаргахаар болжээ. Ингэснээр тус клубын энэ зун хийж байгаа 5 дахь наймаа боллоо. Харин одоогоор хэдий хэмжээний цалин авах нь тодорхойгүй байна.
Хлеб шинэ багийнхаа талаар: ” Би Барселонагийн дасгалжуулагч Гуардиолатай ярилцсан. Тэрээр намайг багтаа заавал авахыг хүсч байгааг дурьдсан. Тийм болохоор би Барселонагийн төлөө чаддаг бүхнээ гаргаж ялалтанд хүргэхийн төлөө хичээнэ. Би энэ багт үнэхээр дуртай. ” хэмээн өгүүлжээ.
loading...



