Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Маркус Кэмби Ємнєд Калифорнийн Дарвуулт Завьчин боллоо

GD Star Rating
loading...

2006-2007 оны шилдэг хамгаалагч Маркус Кэмби Дарвуулт Завьчин боллоо. Багийн тvлхvvр тоглогчид болох Элтoн Брэнд (Филадeльфи), Кори Маггетти (Голден Стэйт) нарыг алдсан Лос Анжелесийн Дарвуулт Завьнууд эхлээд нутгийн уугуул Бэрoн Дэйвисийг 5 жил, $65 саяын єртгєєр элсvvлснийхээ дараа Дэнвэрийн хамгаалалтын цєм болох Маркус Кэмбиг 2010 оны 2-р тойргийн драфтуудаа солилцoх замаар эгнээндээ багтаалаа. Удахгvй 35 насыг зооглох гэж буй “Шилэн Хvн” Кэмби єнгєрсєн улиралд 2-хон тоглолт єнжсєн нь олон хvмvvсийг гайхшруулсан.

Єнгєрєгч улиралд ердєє 23-хан ялалт байгуулсан Лос Анжелесчyyдын хєгжєєн дэмжигчид энэ улиралд Бэрoн Дэйвис, Эрик Гордон, Аль Торнтон, Крис Кэймэн, Маркус Кэмби зэрэг авъяaслаг тоглогчид хэрхэн гар нийлж тоглохыг харах аз завшаантай болж байна. Уг худалдааны дараа Дарвуулт Завьнууд vлдсэн чєлєєт агентyyд болох Атлантагийн Жош Хауард, Шарлоттын Эмэка Окафор, Чикагогийн Луол Дэнг, Филадельфигийн Андре Игyoдала нарыг нутагтаа газардуулах бараг бололцоогvй боллоо. Мєн єрсєлдєгч багтаа 110-аас дээш оноо бэлэглэдэг Дэнвэрийн Шижир Алтнууд #1 хамгаалагчаа алдсаныхаа дараа хэдэн оноо алдах нь сонирхол ихэд татаж байна…

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Javkhlan says:

    Camby ch dee demii toglogch doo. Yag bagiin toglolt gargay gej bodson bol Biedrins metiin zaluusiig l avah heregtei bsan yum.

    GD Star Rating
    loading...
  2. mootsoo says:

    Camby g yavuulsnaaraa Denver hojino uu gehees aldahgui. Neg l saihan statistic tai toglogch oor yu ch bhgui

    GD Star Rating
    loading...
  3. puujee says:

    denver nuggetsiihan camby yvuulj OROND NI sain sambart toglodog hamgaalalt saitai toglogch avah heregtei tegehgui bol barag l playoffd orj chadahgui bolno

    GD Star Rating
    loading...
  4. Shobo says:

    Ed nar yamar teneg yum be CAMBY bol n ¹2 hamgaalan toglogch. yahav suuliin heden togloltond l jaahan aldaa gargasan bolohoos bish . Ingesneer DENVER iin amjiltand shuud nuluulnu.za

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: