loading...

Формула 1-ийн Торо Россо багийн герман гаралтай залуу нисгэгч Себастиан Веттел ирэх улирлаас эхлэн Ред Булл багт хүчин зүтгэх боллоо. Тэрээр энэ улирал дуусгаад зодог тайлах Дэвид Култхардыг орлох болж байна.
Шумигийн хүү хочтой Веттел анх 2007 оны 7 сарын 17-нд тухайн үед гэмтэл аваад байсан БМВ-ын польш нисгэгч Роберт Кубицаг орлон уралдаж Формула 1-т хөл тавьж байсан билээ.
21 настай герман залуу энэ жилийн ДАШТ-д 5 оноотойгоор 15-р байрт бичигдэж байгаа юм.
loading...



