Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Формула-1 » Германы гран-при эхэллээ

GD Star Rating
loading...

 Долдугаар сарын 18-20 хооронд явагдах  Германы гран-при Хокэнхаймрингд өнөөдөр  эхэлж байна.

Хокэнхаймринг  зам нь анх 1932 онд ойролцоогоор 12 км урттай, гурвалжин хэлбэртэй бүтээгджээ. Жилээс жилд замын өнгө төрх өөрчлөгдөн  иржээ.Хокэнхаймринг 1966 оны тавдугаар сарын 22 нд   6,789 км урт бүхий олон онцлог,шинжүүдийг агуулсан өндөр хурдтай тойрог зам болон нээгдсэн байна.

Анхны Формула-1 гран-при  нь 1970 онд явагджээ.Нюьрбурингд 1976 онд Ники Лаудаг  галын осолд  орж хүнд гэмтэснээс хойш аюулгүй байдлын үүднээс Нюьрбуринг хүснэгтээс хасагдаж Германы автомобилийн клубын зүгээс 1977 оноос Германы гран-приг Хокэнхаймрингд   үргэлжлүүлэн явуулахыг шийдвэрлжээ.1985 онд Нюьрбурингийн  шинэ зам ашиглалтанд орж уралдсанаас бусад тохиолдолд    энд зохиогдож байв.
2002 онд аюулгүйн байдал болон бусад шалтгааны улмаас, замын шулуун хэсгийг дахин  шинээр өөрчлөн засжээ.Үзэгчдийн суудлийн тоог 83000 аас 120 000 хүртэл нэмэгдүүлэн байгуулав.Нийт барилгын ажилд нь  60 сая евро зарцуулагджээ.Шинээр засагдсан Хокэнхаймринг нь хамгийн орчин үеийн уралдааны замуудын тоонд зүй ёсоор ордог билээ.
 Анхны гарааны түрүүг 1970 онд Иохэн Риндт (Лотус) авч, Жэки Икс (Феррари) түрүүлжээ.
Замын урт-4,574м
Тойрог-67
Нийт зам-306,458 km
Асфальтын чанар -тэгш,хавтгай
Дугуйны хольц-дунд
Дугуйны элэгдэл-дундаас дээш
Тоормосны элэгдэл-бага
Хамгийн өндөр хурдны хэмжээ-315 км/цаг
Чиглэл -цагийн зүүний дагуу
Зүүн тийш эргэлт-7
Баруун тийш эргэлт-10

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: