Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Формула-1 » Герман таван нисгэгч гэртээ уралдахаар зэхэж байна

GD Star Rating
loading...

Германы автомашин үйлдвэрлэгч Мэрсэдэс-Бэнз болон БМВ мөн  одоо Формула-1 д уралдаж байгаа Германы таван нисгэгч нутгийнхаа дэвжээнд хүч сорихоор бэлтгэж байна.

Баасан гаригт болсон чөлөөт бэлтгэлийн уралдааны нэг, хоёрдугаар үед Л.Хэмилтон бусдаасаа илт илүү  хурдалж ,цагийн хэмжүүрйиг шинэчлэн тогтоолоо.Өрсөлдөгчид нь хэдий хэр шатхуунтай байсан нь тодорхой биш байсан боловч тэд өөрсдийн хурдны үзүүлэлтэндээ сэтгэл хангалуун байна.Хэдийгээр  энэ нь  зөвхөн чөлөөт бэлтгэлийн уралдаан байсан ч МкЛарэнийхэн ,Силвэрстоунд үзүүлсэн амжилтаа энд давтах боломжтой гэж тооцож байгаа юм байна.Ронн Дэннисийн үзэж байгаагаар тун ойрхон бөгөөд  ширүүхэн, өрсөлдөөнтэн гран-при болох аж.

Улаанууд чөлөөт бэлтгэлийн дүнг  чухалчилж үзсэнгүй .Энд хийсэн туршилтын өдрүүдэд Феррари шинэ  тохиргоогоо олсон байна.Тэд, гол өрсөлдөгчтэйгөө  өрсөлдөж чадхуйц хэмжээнд байгаа нь чухал  гэжээ. Байр эзлэх уралдаанд улаанууд зөөлөн хольцтой  дугуйны сонголтыг хийх юм байна.

БМВ Заубэрийн хоёр машин чөлөөт бэлтгэлийн хоёр дах үед бараг ижил цагаар хэмжигдлээ . Өглөө нь   Р.Кубица ус тогтсон  замын нойтон талаар явснаар гулгаж замаас гаран   хамгаалалтын хаалтыг мөргөлөө.Түүний машины урд хитэг,зүүн талын хэсгийг сольжээ. Үдээс хойш хоёр нисгэгчийн  гүйцэтгэсэн ажлыг  хангалттай гэж тооцов.Хоёр төрлийн хольцтой дугуйгаа туршиж амжжээ.БМВ  ба Н.Хайдфэлд  бас гэртээ хийж буй уралдаандаа амжилт гаргахыг зорьж байна.

Хонда чөлөөт бэлтгэлийн үеэр   тоормосны тогтворжилт,зүтгүүр сул байсан нь машины тэнцвэрт байдалд нөлөөлж явдлаа олоход бэрх байсан гэжээ.Хондагынхан нойтон зам дээр амжилт үзүүлэх бяцхан найдвар байна.Тэд  цаг агаарыг  тандаж  Силвэрстоунд болсон явдлыг давтах сонирхол нь давамгайлжээ.

 Рэно машиныхаа ерөнхий тэнцвэрт анхаарлаа хандуулж байна.Француудад онцгой шинэчлэгдсэн зүйл үгүй ч  уралдаанд бэлтгэлээ базаасан гэлээ.Ф.Алонсо бодит нөхцөл байдлыг өөр нүдээр харж эхэллээ.Түүний хүсэж байсанчлан топ гурван багтай өрсөлдөж гран-прид ялалт байгуулахын төлөө хүч зарцуулахаасаа  илүү   дундаж багууд болох Тоёота,Рэд Булл,Уилямс нарт гол анхаарлаа хандуулж оноо бүрийн төлөө тэмцэлдэх нь тэдэнд үр дүнгээ өгөх юм.

Рэд Буллын М.Вэббэрийн машин электроний шалтгаанаас болон үдээс хойш ихэнх  хугацааг  гаражинд өнгөрүүлснээр төлөвлөж байсан хэмжээндээ хүртэлх замыг туулсангүй.Тэдний хувьд жирийн нэг өдөр байлаа.Байрлал эзлэх уралдаанд эхний аравт багтах найдвар бий аж.

 Баасанд Форса Индиа,долоо хоногын эхээр хийсэн туршилтын өдрүүдэд гүйцэтгэсэн ажилаасаа доогуур  үр дүндтэй байлаа.Тэдний  машинууд тохиргоо багц,тэнцвэржилт,хэмнэлийн тал дээр асуудалтай байна.Герман нисгэгч А.Сутил гэртээ хийх уралдаанд   илүү сайжрахыг  хүсэж байна. Форса Индиа Кү-2 т шалгархыг хүсэж байгаа юм.
Уилямс Тоёотагийн Н.Росберг Хокэнхаймрингд өсвөр насны уралдаануудад олон удаа түрүүлж байсан болхоор гэртээ хийх   уралдаанд нутаг нэгтнүүдийнхээ адил баяртай байгаа юм.Истанбулаас хойш  оноо аваагүй байгааг  энд өөрчлөхийг зорьж байна.

Тоёотагийнхан хийсэн ажилдаа сэтгэл хангалуун байна. Байрлал эзлэхэд  эхний аравт багтах,оноо авна гэдэгтээ итгэлтэй байна. Тоёотагийн Т.Глокийн  гэр  Хокэнхаймрингээс ердөө  45 минутын зайтай газар оршдог аж.Тэрээр  Кү-д алдаа гаргахгүй байх нь амжилтанд хүрэх үндэс бөгөөд үүнд цаашид суралцсаар байна гэлээ.

Торо Россогын С.Вэттэлийн найз нөхөд гэр бүлийнхэн нь энд ирцгээсэнд баяртай байгаа ба  анхны  удаа нутгийн дэвжээндээ  хийх гран-придээ  сэтгэл маш өндөр  байгаа юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: