Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Бусад лиг » Оросын Прeмьер Лиг – “14-р Тойрог”

GD Star Rating
loading...

 7-р сарын 19, 20-ны єдрvvдэд талдаа орж буй Оросын Прeмьер Лигийн 14-р тойрог сонирхолтой тоглолтуудаар дvvрэн явагдаж єнгєрлєє. Тэргvvлэгчид болох Казаний Рубин Чечений нийслэл Грозныд нутгийн эзэд Теректэй тэнцсэнээр Лигийн оройд гарах єрсєлдєєнийг улам хурцатгалаа. Гараагаа тун амжилттай эхэлсэн ч одоо суух байдалд шилжсэн Казанчууд сvvлийн 5-н тоглолтонд ширхэг ч хожил авсангvй. “Лужники” цэнгэлдэх хvрээлэнд явагдсан нийслэлийн ЦСКА, Москва багуудын тоглолтонд Иванoв, Чижек нар Армийн багийн хаалганд бємбєг хийснээр Москвачууд ялалт тэмдэглэв. УЕФА-гийн аварга Зенит талбайдаа Лигийг нилээд шуугиулж буй Пeрмийн Амкартай илт давамгай тоглож 2-0-ийн харьцаатайгаар буулгаж авав. Испаний Барселoнд очих хvсэлтээ багийн удирдлагад тавиад удаж буй Eврo-2008ын баатар Андрeй Аршавин талбайд 90 минут єнгєрєєлєє. Тэргvvлэгч Рубинаас 3 тоглолт дутуу тоглосон аваргууд бага багаар дээш мацаж эхэллээ. Тэдний дараагийн учраа Москвагийн Локомотив. 

14-р тойргийн гол анхаарал Локомотив, Спартак Москва багуудын тоглолт дээр хандаж байлаа. Лигийн жагсаалтанд нэг нэгнээсээ холгvй байгаа 2 багийн тоглолт Локочуудын хувьд харамсалтайгаар тєгсєв. 72 дахь минут хvртэл 2-0-ээр хожиж явсан тємєр замчид тоглолтын тєгсгєлийн хэсэгт ялалтаа тавиад явуулчихав. 90 дэх минутанд Баженoв Улаан-Цагаантнуудын хєгжєєн дэмжигчдэд чухал тэнцээ бэлэглэв.
3 дугаар байранд явж буй нийслэлийн Динамочууд Владивостокт Луч Энeргийг барсангvй 0-1ээр ялагдал хvлээв. 13 тоглож 1-хэн хожил авсан Химки, Томскийн Томь-д хожигдсоноор сvvдэрт єдрvvд нь vргэлжлэв. “Хатуу самар” Нальчикийн Спартак, Самарын жигvvрvvдтэй 1-1-ээр эвийн гэрээ байгуулжээ. 15-р тойргийн тєв тоглолтууд ЦСКА-Рубин, Динамо-Зенит багуудын хооронд явагдаж єнгєрнє.

14-р Тойрог
 
Томь 3 : 1 Химки  
Зенит 2 : 0 Амкар  
ЦСКА 0 : 2 Москва  
Терек 0 : 0 Рубин
Локомотив 2 : 2 Спартак М
Луч-Энергия 1 : 0 Динамо
Спартак-Нальчик 1 : 1 Крылья Советов   

1. Рубин (14 тоглолт) – 28 оноо
2. Амкар (14 тоглолт) – 26 оноо
3. Динамо (14 тоглолт) – 24 оноо
4. Спартак М (14 тоглолт) – 21 оноо
5. Спартак-Нальчик (14 тоглолт) – 20 оноо
6. Локомотив (13 тоглолт) – 20 оноо
7. Крылья Советов (14 тоглолт) – 19 оноо
8. ЦСКА (13 тоглолт) – 19 оноо
9. Томь (14 тоглолт) – 18 оноо
10. Терек (13 тоглолт) – 17 оноо
11. Зенит (11 тоглолт) – 17 оноо
12. Москва (14 тоглолт) – 16 оноо
13. Сатурн (13 тоглолт) – 14 оноо
14. Луч-Энергия (14 тоглолт) – 12 оноо
15. Шинник (13 тоглолт) – 10 оноо
16. Химки (14 тоглолт) – 8 оноо

15-р Тойргийн Хуваарь

25.07.2008 “Химки”   – “Спартак-Нальчик”  
26.07.2008 “Рубин”   – ЦСКА  
26.07.2008 “Амкар”   – “Томь”  
26.07.2008 “Динамо” – “Зенит”  
27.07.2008 “Спартак” М – “Луч-Энергия”
27.07.2008 ФК “Москва” – “Локомотив”
27.07.2008 “Шинник” – “Терек”  
30.07.2008 “Крылья Советов” – “Сатурн”  

Мэргэн Буучид

1  Низамутдинов (Химки) – 7 бємбєг
2  Билялетдинов (Локомотив) – 7 бємбєг
3  Веллитон (Спартак) М – 6 бємбєг
3  Вагнер Лав (ЦСКА) - 6 бємбєг
5  Одемвингие (Локомотив) – 5 бємбєг
5  Кушев (Амкар) – 5 бємбєг
5  Карадениз (Рубин) – 5 бємбєг
8  Павлюченко (Спартак М) – 5 бємбєг

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: