loading...
Льюс Хэмилтон хоёр долоо хоногийн дотор хоёр дахь гран-придээ ялав. Нельсон Пикэ Б17 оос гараагаа хийж хоёрдугаар байрыг эзэллээ.
МкЛарений машин энэ долоо хоногийн турш гайхалтай хурдан байсан түүнийгээ ч уралдааны зам дээр нотолж чадлаа. Л.Хэмилтон гараанаас эхлээд л араасаа нэхэгч Ф.Массагаас түргэн холдож эхэлсэн юм. Нэг тойрогт Массагаас 0,3-0,7 секундээр илүү хурдалж байсан нь Феррари энэ удаа хэвийн бус хэмжээнд байсныг тодорхой хэлж байлаа. Эхний тойрогт Р.Кубица Я.Трулли,Ф.Алонсо нарыг гүйцсэнээс эхний хагаст онц сонирхолтой тэмцэл, тулаанууд гарсангүй хэвийн үргэлжлэв.
Таамаглаж байснаар МкЛарэн эхэлж цэнэглэв. 17 тойрогт Л.Хэмилтон, Кубица 18 тойрогт Трулли,Алонсо нар ,20 тойрогт Масса тус тус цэнэглэлээ.
29 тойрогт Т.Глок цэнэглээд удалгүй 35 тойрогт гараа болон барианы хэсэгт осолдож, хана хүчтэй мөргөж машин нь яйрлаа. Түүний машины баруун талд ямар нэгэн эд анги эвдэрсэн нь осолдоход хүргэжээ. Аюулгүйн машин гарлаа. Цэнэглэх зогсоол хаагдав. Замаар таран, бутарсан эвдэрхий хэсгүүдийг замын туслах ажилчид цэвэрлэж эхлэв. Т.Глокийг машинаас гаргаж эмнэлэгт хүргэхээр авч явлаа.
37 тойрогт цэнэглэх зогсоол нээгдхэд хоёр Феррари, Ковалайнэн, Алонсо, Рэд Буллынхан зогсоолд орж ирцгээв. Энэ үеэс эхлэн дунд хэсэгт уралдагсдын тэмцэлдээн өрнөж эхлэв. Вэттэл, Алонсотой зогсоолоос гарах хэсэгт золтой л мөргөлдсөнгүй, түүний урд гарч чадав. Харин Хэмилтон цэнэглэхгүй явсаар байлаа. Түүнийг хэзээ цэнэглэх нь үл мэдэгдэнэ. Уг нь зогсоолд орж ирэх хугацаа болсон гэж бодож байсан ч тооцоолсноос илүү их шатахуунтай яваа бололтой. Вэббэрийн машиний араас цэнхэр утаа олгойдож хэсэг явснаа замаас гарлаа.
Аюулгүйн машин оронгуут Хэмилтон пуужин шиг л харвалаа. Хурдтай байгаа нь замын олон хэсэг дээр ажиглагдаж байв. Тэр одоо нэг удаа цэнэглэх ёстой ба Массагын урд үлдэхийн тулд 20 секунд орчимын хугацаа хэрэгтэй .
Хэмилтоний араас ердөө л нэг удаа цэнэглсэн Хайдфэлд, Пикэ нар явж байлаа. Пикэ нэг удаа л цэнэглэсэн байлаа. 50 тойрогт Хэмилтон цэнэглэх зогсоолд орж ирлээ. Пикэ уралдааныг хошуучилж эхэллээ. Хэмилтон зогсоолоос гарахдаа Массагын урд үлдэх үү гэдэг нь хамгийн сонирхолтой хэсэг байлаа. Харамсалтай нь МкЛарэний тооцоо хэдэн секундээр зөрж таарав. Түүний урдуур Пикэ, Хайдфэлд, Масса өнгөрч Ковалайнэний дөнгөж ардхан талд гарч ирэв. Удалгүй Ковалайнэнийг гүйцлээ. Мэдээж энэ нь зөвшөөрөгдөөгүй боловч Ковалайнэн түүнд зам тавьж өгсөн ба сүүлд МкЛарэний зүгээс, тэр үед Ковалайнэний машинд тоормосонд нь асуудал үүссэн байсан мөн Хэмилтон түүнээс илүү хурдтай байсан хэмээн тайлбарлаж байгаа юм.
Ингээд Массагын араас нэхэж эхэллээ. Хайдфэлд сүүлийн удаа цэнэглэж Ковалайнэний өмнө гарлаа.Пикэ дахиж цэнэглэхгүй нь тодорхой боллоо.
Хэмилтон, Массад алхам алхамаар ойртож довтолгоогоо эхэллээ. Масса эргэлт дээр зүүн талруугаа шахаж баруун талаа нээснээр Хэмилтонд гүйцэгдэв. Дараагийн эргэлт дээр Массагийн сөрөг довтолгоо нь амжилтгүй болж ялагдав. Дараа нь Рэногын Н.Пикэг гүйцэх шиг амархан зүйл байсангүй.
15:34 Льюс Хэмилтон барианд орж түрүүллээ.
Энэ нь Хокэнхаймд, МкЛарэн Мэрсэдэсийн 1998 оноос хойш авч байгаа анхы ялалт болж байна.
Шагналын тавцанд нэг Британи, хоёр Бразил нисгэгч нар гарч цом гардав.
Н.Пикэ шагналын тавцанд анх удаагаа гарсан нь сенсаац болов. Рэно багийн цаг үеэ олсон стратеги нь гайхалтай амжилтанд хүргэлээ. Пикэ өнөөдөр маш их аз жаргалтай байна.
Хэмилтон, Массаг гүйцсэний дараа өөрийгөө түрүүлж яваа гэж тооцож байжээ. Холбоогоор түүнд Пикэг бас гүйцэх ёстой гэдгийг хэлсний дараа урдаа дахиад нэг өрсөлдөгч байгааг мэдсэн байна.
МкЛарэний тактик алдаатай байсан ч Хэмилтон ид шидийн юм шиг гайхалтай хурдалж, уралдааныг маш сонирхолтой болгож чадсан юм .
Хэмилтоныг барианд орсны дараа Рон Дэннис холбоогоор, хүнд байдал үүсгэсэнд уучлалт хүсэхэд хариуд “No problem, Ron!” гэж хариулжээ.
Дараа нь Хэмилтон, Ковалайнэнийг багийн нөхрийн хувьд түүнд ялахад нь тусалсанд талархаж байгаагаа илэрхийлэв.Гэхдээ Ковалайнэн энэ талаар ямар бодолтой байгаа нь тодорхой биш байна.
Хэмилтон ,Массагын талаар “Түүний хажуугаар өнгөрөхгүй байх гэж бодож байсан ч тэр надад зай гаргаж өгсөн “гэж ярьжээ.Үүнийг Ферраригийн зөвлөх М.Шумахер тайлбарлахдаа “Масса энэ үед өөр асуудалтай тулгараад байсан .Түүний тоормос нь бага зэрэг шалтгаантай , дугуй нь асуудалтай байсантай холбоотой гээд ” Мэдээж Масса дотор талдаа үлдэж чадах боломжтой байлаа ,гэлээ ч Хэмилтон гадна талаар нь гүйцэх байсан .Тийм учир олон эрсдэлтэй үйлдэл хийх нь утгагүй юм. Зургаан оноогоо аваад харьсан нь илүү чухал ” гэжээ.
Уралдааны дараа Феррари өрсөлдөгчөөсөө муу байсан шалтгааныг нарийвчлан судлах ажилдаа орж байна.Тэд энэ байдлыг хурдан өөрчлөхыг хүсэж байна.
Аюулгүйн машин гарсан үед гуравдах топ баг БМВ Заубэрийн хоёр нисгэгчийн урд явсан нь арагшаа ухарч,хойно явсан нь урагшаа ахижээ Н.Хайдфэлдийн тактик амжилттай болж 4 байр эзэлж сэтгэл хангалуун байгаа ч Р.Кубицагын хувьд гонсгор байна.Тэр Аюулгүйн машины гарч ирсэн үеэр, өөрийн хүчээр олсон 4 байр алдсан юм.
Хонда гараа нь сайн эхэлсэн ч төгсгөлөө муу хийлээ.Тэдний тактик аль болох удаан зам дээр байхад чиглэж байлаа.Хондад өнөөдөр уралдаан тэмцэх хурд ,хүч үнэхээр нь дутагдаж байна.Баричэлло Култхардтай мөргөлдөж урд хитэгнээсээ салаад уралдаанаас гарсан юм.
Форса Индиа энэ удаагын уралдаанд урагшаа алхаж чадлаа гэж дүгнэж байна.Ж.Физикэлла 14 байр эзлэн барианы шугам давсан билээ.Түүнд ,Аюулгүйн машинийг гарсан үед зөвшөөрөлгүй гүйцэж түрүүлсэн үйлдэлд нь 25 секундын торгууль өгч 14 өөс 17 байранд ухраасан юм.Гэхдээ өнөөдрийн уралдаанд Ж.Физикэлла А.Сутилаас илүү сэтгэл хангалуун байна.
Өнөөдөр” Хэмилтон шоу” болж өнгөрлөө. Дараагын уралдаан, Будапештэд энэ шоу үргэлжилэхгүй байх магадлалтай .Яагаад гэвэл улаанууд дахин арагшаа алхахгүй гэж хатуу шийдсэн байгаа.
|
Ба |
Ө |
Н\Д |
Нисгэгч |
Баг\Мотор |
Д |
Цаг |
Х\Х |
Т |
|
1 |
- |
22 |
Л.Хэмилтон |
МкЛарэн\ Мэрсэдэс |
Б |
1:31:20.874 |
|
67 |
|
2 |
|
6 |
Н.Пикэ |
Рэно\Рэно |
Б |
1:31:26.460 |
+ 5.586 |
67 |
|
3 |
|
3 |
Ф.Масса |
Феррари\ Феррари |
Б |
1:31:30.213 |
+ 9.339 |
67 |
|
4 |
|
3 |
Н.Хайдфэлд |
БМВ Заубэр\БМВ |
Б |
1:31:30.699 |
+ 9.825 |
67 |
|
5 |
|
23 |
Х.Ковалайнэн |
МкЛарэн\ Мэрсэдэс |
Б |
1:31:33.285 |
+ 12.411 |
67 |
|
6 |
- |
1 |
К.Райконэн |
Феррари\ Феррари |
Б |
1:31:35.357 |
+ 14.483 |
67 |
|
7 |
- |
4 |
Р.Кубица |
БМВ Заубэр\БМВ |
Б |
1:31:43.477 |
+ 22.603 |
67 |
|
8 |
|
15 |
С.Вэттэл |
Торро Россо\ Феррари |
Б |
1:31:54.156 |
+ 33.282 |
67 |
|
9 |
|
11 |
Я.Трулли |
Тоёота\ Тоёота |
Б |
1:31:58.073 |
+ 37.199 |
67 |
|
10 |
|
7 |
Н.Росбэрг |
Уиллямс\Тоёота |
Б |
1:31:58.532 |
+ 37.658 |
67 |
|
11 |
|
5 |
Ф.Алонсо |
Рэно\Рэно |
Б |
1:31:59.499 |
+ 38.625 |
67 |
|
12 |
|
14 |
С.Боурдис |
Торро Россо\ Феррари |
Б |
1:31:59.985 |
+ 39.111 |
67 |
|
13 |
|
9 |
Д.Култард |
Рэд Булл\Рэно |
Б |
1:32:15.845 |
+ 54.971 |
67 |
|
14 |
|
8 |
К.Накажима |
Уиллямс\Тоёота |
Б |
1:32:20.877 |
+ 1:00.003 |
67 |
|
15 |
|
20 |
А.Сутил |
Форса Индиа\ Феррари |
Б |
1:32:30.362 |
+ 1:09.488 |
66 |
|
16 |
|
16 |
Ж.Баттон |
Хонда\Хонда |
Б |
1:32:01.303 |
+ 1 тойрог |
67 |
|
17 |
|
21 |
Ж.Физикэлла |
Форса Индиа\ Феррари |
Б |
1:32:44.967 |
+ 1:24.093 |
67 |
Ба-байрлал Н\Д –нисгэгчийн дугаар Д-дугуй Х\Х-хоорондын хугацаа Т-тойрог
Ө-өөрчлөлт
loading...



