loading...
Өнгөрсөн улирлын аварга Бостоны Кельтүүдийн хувьд энэ улирал хэд хэдэн тоглогчийн гэрээ нь дуусч байгаа билээ. Тэд ахмад тоглогч Сэм Кассел, Пи.Жэй Браун нарыгаа үдэж байгаа бол өнгөрсөн баасан гарагт чөлөөт агент болоод байсан Эдди Хаус, Тони Аллен нарыг багтаа үлдээлээ. Өнгөрөгч шигшээ цувралын үеэр Эдди Хаус тун сайн тоглож хэд хэдэн хожил дээр өндөр үүрэг гүйцэтгэсэн. Ийнхүү Бостон Селтикс өнгөрсөн улирлын аварга авсан бүрэлдэхүүнээрээ аваргаа хамгаалах дайралт хийх нь ээ.
loading...




