loading...
Тиймээ, Германчуудыг азтай гэж хэлэхээс аргагүй! Дөнгөж өндөрлөөд удаагүй Европын аварга шалгаруулах тэмцээнд гайхамшигтай тоглолт үзүүлээгүй ч аваргын төлөө тоглосон Германы хөлбөмбөгчдөд ахин боломж олдлоо.
Европын Хөлбөмбөгийн Холбооны шалгалтын комисс хоёр долоо хоногийн хугацаанд Украйн улсад хийсэн шалгалтын дүн гарч Украйн улс 2012 оны Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авахад бэлэн бус байгааг мэдэгджээ. Дараах үндэслэлүүд Украйн улс UEFA Euro 2012-ыг хүлээн авах боломжгүй байгаа асуудлууд болсон байна.
1.Улс төрийн тогтворгүй байдлаас гадна ирэх жил болох ерөнхийлөгчийн сонгууль
2.Цэнгэлдэх хүрээлэнгүүд барих асуудлууд төлөвлөгөөнөөсөө хэт хойшлогдож байгаа
3.Зам тээврийн асуудлууд гэсэн гурван гол асуудлуудыг нэрлэсэн байна.
Ингээд Европын Хөлбөмбөгийн Холбоо Герман Улсын Хөлбөмбөгийн Холбоонд 2012 оны Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг Польш улстай хамтран зохион байгуулж болох уу гэдэг асуудлыг хөндсөн байна.
Германчуудыг “АЗ” ивээлээ гэсний учрыг хөлбөмбөг сонирхогчид та бүхэн андахгүй мэдэж байгаа байх. Зохион байгуулагч орнууд хөгжөөн дэмжигчдийнхээ хүчээр мөн нутгийн тэнгэр ивээж амжилт өндөр гаргаж байсан түүхүүд бэлхнээ нэгийг хэлнэ.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа зохиосон орнуудаас 1930 онд Уругвай, 1934 онд Итали, 1966 онд Англи, 1978 онд Аргентинчууд аваргалж байсан бол 1974 онд нутагтаа зохион байгуулсан Дэлхийн аваргадаа Германчууд мөн л түрүүлж байсан билээ.
Европын аваргын хувьд ч ялгаагүй. 1964 онд Испаничууд, 1968 онд Италичууд нутагтаа аваргалж байсан бол 1984 онд Францын шигшээг нутгийнх нь тэнгэр мөн л ивээн тэтгэсэн ажээ..
Үнэхээр Европын Хөлбөмбөгийн Холбоо 9-р сард хийх уулзалтаараа Герман улсыг Польш улстай хамтран зохион байгуулахыг албан ёсоор зарлавал нэг ч удаа хэсгээсээ шалгарч үзээгүй Польшийн шигшээ багийг томоохон амжилт үзүүлнэ гэхэд бэрх. Харин тэнцээнийг аажуухан эхэлж аажмаар чангардаг Германчууд аваргын төлөө тоглож байхад гайхах хүн ховор биз ээ?!
loading...




Butchiheesei, dahiad nutagt ni ene gaihamshigtai uur amisgaliig medreh yumsan.
loading...