loading...
Өчигдөр Москвагийн Динамо багийнхан нэгэн шуугиантай гэрээг хийлээ. Тэд өөрсдийн эгнээнд Словений иргэн, сүүлийн жилд өөрийгөө NBA-д хэрхэн шилдэг легионеруудын нэг болохоо харуулж чадсан Бостян Накбарыг элсүүлжээ.
28 настай, 206 см өндөртэй Накбартай Москвачууд гурван жилийн 41 сая долларын гэрээг байгуулсан аж. Энэ нь өнгөрсөн долоо хоногт мөн л хойд хөршийг зорьсон Аргентиний шилдэг тоглогч олимпийн аварга Торонтогийн Карлос Дельфиногийн Химки багтай байгуулсан гурван жилийн 30 сая ногооны гэрээг давсан үзүүлэлт болж байна.
Харин Атланта Хаукс багийн өсөх ирээдүтэй тоглогч Жош Чилдресс Грекийн Олимпиакос багтай гурван жилийн 20 сая долларын гэрээг байгуулахаар ярилцаж байгаа гэсэн цуу тараад байна. Цаашдаа яахыг харж л байя.
Оросын “Супер лиг”, за бүр Европын сагсан бөмбөг хүчирхэгжсээр л… Нэг тоглогчид өгч буй цалингийн хэмжээгээр Хойд Америктай өрсөлддөг боллоо. Удахгүй тоглолтын ур чадвараар өрсөлддөг болно. Тэгээд бид NBA-д ЦСКА, Динамо, Химки гээд Оросын багийг хардаг болвол яана.
loading...




Химки биш Химик байлгүйдээ…..
loading...
Химки нь зөв. Химичид гэж байгаан….
loading...
NBA -д Оросын багуудыг хардаг болвол сонирхолтой л байх. Гэхдээ европчууд арай л NBA – ийнхнийг дийлэхгүй байх аа.
loading...