loading...
Германы шигшээ багийн болон Бундэслигийн Байэрн Мюнхэн багийн довтлогч Лукас Подолски багтаа үлдэхээр болжээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд ихэвчлэн нөөц тоглогчдын суудалд сууж байсны зэрэгцээ өнгөрсөн зуны наймаагаар тус багт ирсэн М.Клозе, Л.Тони нарын тоглолтонд бүр дарагдан багаасаа явах талаар яриа гаргах болсон билээ. Тийм боловч тус багт шинээр ирсэн дасгалжуулагч Юргэн Клинсманн түүнийг багтаа авч үлдэх бодолтой байгаа төдийгүй шинэ улирлын төлөвлөгөөнд Подолски байгаа гэж ярьсан бөгөөд Клинсманн өмнө нь Германы шигшээ багтай цуг 2006 оны ДАШТ-д оролцож 3-р байранд оруулахад Клинсманы удирдлага дор Подолски тун сайн тоглож шилдэг залуу тоглогчийн шагналыг авч байсан юм.
loading...



