loading...
Эхэн үедээ олимпод мэргэжлийн хөлбөмбөгчид оролцдоггүй байсан аж. Тухайн үед ЗХУ болон зүүн блокын улсуудад мэргэжлийн тамирчин гэж байгаагүй учир 1952-1984 оны олимп хүртэл энэ улсууд дандаа аваргалж иржээ.
1984 оны олимпоос өмнө Олон Улсын Олимпийн Хороо Зүүн ервопын соц орнуудад ноёрхлыг дуусгахын тулд мэргэжлийн тоглогчдыг тоглуулахаар болжээ. Гэхдээ Европ, Өмнөд Америкийн тоглогчид ДАШТ-т орж байгаагүй байх ёстой, бусад тивийнхэн бол 1-р багаараа орох боломжтой болжээ. 1992 оноос эхлээд 23 наснаас доошхи тоглогчид болон гурван хөгшин тоглогч тоглуулах шийдвэр гарсан байна.
ФИФА 1999 онд гаргасан шийдвэрээрээ нийлээд олон тоглогчийг гомдоожээ. Учир нь 1952 оноос хойшхи Олимпийн тоглолтуудыг албан ёсны тоглолт гэж үзэхгүй гэсэн бна. Энэ шийдвэр Лато, Олег Блохин гэх мэт шилдэг тоглогчдын 100-аас дээш удаа шигшээд тоглосон гэсэн үзүүлэлтийг унагажээ. Гэхдээ Германы Хөлбөмбөгийн холбоо энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Ардчилсан Германы Жоахим Стрейч, Ханс юргэн Дорнер нарын тоглолтын тоог багасгаагүй бна.
1908 онд Олимпод хөлбөмбөг оржээ. Анхны аварга нь Англи болж байжээ.
Энд нэг гайхалтай юм гэвэл Дани улс Францын хоёр багийг хожиж байжээ. Францын Б багт 9 гоол А багт 17 гоол хийж байжээ.
1912 оны Стокголмийн Олимпод Англи улс бас дахин аварга болжээ. Тэр үед Хаант Оросын баг Германд 16:0 -оор хожигдож хоёрдугаар Николай хааныг цус харвуулах дөхжээ. Хамгийн харамсалтай нь Германы багт тоглож байсан Готтфрид Фучс ба Жулиус Хирсч нар еврей байсан бна. Тэр тоглолтод 10 гоол хийсэн Готтфрид Фучсийг сүүлд нь Германы хөлбөмбөгийн түүхээс хүртэл хассан байна. Дайны үеэд Готтфрид Фучс зугтаж чадсан бол, Жулиус Хирсч концлагерт нас барсан бна. Дэлхийн 2-р дайны дараа энэ 2 цагаадсан аж.
1-р дайны дараа 1920 оны Олимпод дайнд ялагдсан улсууд гэртээ байх хооронд Белги улс инээж байгаад алт авсан гэж хэлж болно. Финалд Белги 2 гоол хийгээд хожиж явхад нь Чехословакийн баг талбайг орхиж явсан бна.
1924 оны Парисийн Олимпод анхны Өмнөд Америкийн баг оролцжээ. Энэ улс Уругвай байсан бна. Тухайн үед улсууд багууд ядуу байсан тул тив алгасан зам туулах битгий хэл Европ дотроо аялах боломж муу байжээ. Швейцарийн шигшээ угаасаа хожигдоно гэж бодсоноос 10 хоногийн вагоны билеттэй ирж байжээ. Гэтэл Швейцарийн баг маш сайн тоглож финалд үлдсэн бна. Халаасандаа сохор зоосгүй тэд билетнийхээ хугацаанд буцах уу эсвэл финал тоглоод гэртээ харьж чадахгүй Парист үлдэх үү гэсэн онцгой байдалтай тулгарсан бна. Тэгээд нэг юм спонсор олоод финалд тоглож Уругвайд хожигдож, Уругвай алт Швейцари мөнгөн медал авч байжээ.
Бид бүгдийн үзэх дуртай энэ спорт энэ хэцүү нөхцлүүдийг даван туулж өнөөгийн байдалд иржээ. Өнөөдөр ФИФА дэлхийн хамгийн баян байгууллагуудын нэг нь билээ.
Хөлбөмбөгч
loading...




East block буюу хуучинаар зүүн европын соц орнуудыг зүүн блок гэж орчуулаад байхдаа яахав дээ.
Jurgen гэдгийн жүргэн биш Юргэн гэдэг биз дээ.
Бусад нь болжээ.
loading...
opo
j
ju
u
u9
loading...
hooe buruu bnash dee!
loading...