loading...
22.07.08
Испанийн өмнөд нутагт орших Jerez de la Frontera хот дахь уралдааны тойрог Circuito de Jerez д Формула 1 ийн багууд туршилт,сорилгын нислэгүүдээ хийж эхэллээ.Мягмар гаригаас Пүрэв гариг хүртэл арван баг бүгдээрээ туршилт хийнэ.Зөвхөн Форса Индиа Лхагва гаригт эхлэж байна.
Торо Россогын С.Вэттэл,Тоёотагын Я.Трулли нарын багын үндсэн нисгэгчидээс бусад нь туршин нисгэгч нар байлаа.Феррарид Лука Бадоер,БМВд Кристиан Клин,Хондад Александр Вурц,Уилямсд Нико Хүлкэнберг,МкЛарэнд Гэри Паффэт,Ред Буллд Себастьян Буели,Рэнод Ромэн Гросжан нар машинуудаа туршиж байна.
БМВ Заубэр багийн зогсоолд бяцхан осол гарав.Кристиан Клинийг програмчлах 3 тойрог хийсний дараа машиныг гаражид ухрааж оруулхаар түлхсэн механикч ,машинд хүрэнгүүт цахилгаан гүйдэлд цохиулан унасан байна.Багын мэдээллэж байгаагаар механикч ,хөнгөн гэмтэл авч ,зүүн гар нь шалбарчээ.Үүгээр БМВ нэг өдрийн туршилтаа өндөрлөв.
БМВ өнөөдөр KERS систем буюу (Kinetic Energy Recovery Systems) энергийг буцаан ашиглах системиийг машиндаа 2 удаа туршсантай холбоотой боловч цахилгаан гүйдэл үүссэн гол шалтгааныг судалж байна.
Хересийн эхний өдрийн хамгийн хурдан нь С.Вэттэл болж 1:19.844 минутаар тэргүүлэв.Тэр нийтдээ 94 тойрог хийжээ.
loading...



